
Төслийн хөрөнгө оруулалтыг “Чингис” бонд болон бусад эх үүсвэрээс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргах юм. Төслийн удирдах хороо байх бөгөөд хорооны удирдлагад төслийг хэрэгжүүлэх нэгж байна. Харин нэгж нь дотроо автозамын сүлжээний уулзваруудыг шинэчлэн засах, шинэ зам, гудамжийг бий болгож, авто замын сүлжээний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Хотын төв” дэд төсөл, гэр хороололд шинээр гудамжны сүлжээг бий болгож, инженерийн дэд бүтцийг цогцоор шийдэх “Гэр хороолол” дэд төсөл, хотын төвийн автозамын хэт ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг дээшлүүлэх “Хурдны зам” төсөл гэсэн 3 дэд бүтэцтэй байх аж.
Сэтгэгдэл (4)