Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох хэргийг шалгах АТГ, УМБГ-ын хамтарсан ажлын хэсгийг өчигдөр томилжээ. Ажлын хэсгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн II тасгийн дарга Д.Наранбаатар, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга Л.Доржсүрэн нар ахалж тус бүр хоёр мөрдөн байцаагчтай ажиллах болсон байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг “Улаанбаатар” сонин, Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн хууль бус хувьчлалд оролцсон, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр Д.Мягмаржаргал гэгчээр дамжуулан их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж байгаа юм.