

Ирэх хавар ОХУ-д айчлал хийх Шинзо Абэ өчигдөр мэдээлэхдээ “Засгийн газар ОХУ-тай арлуудын харъяаллын тулгамдсан асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд хатуу зогсохоор төлөвлөж байна” хэмээсэн байна.
Одоо ОХУ-ын эзэмшилд байгаа Курилын цуваа арлууд болох Кунашир, Шикотан, Итуруп болон Хабомаи дөрвөн арлыг япончуудын “хойд нутаг”гэж нэрлэдэг. Харин Москвагийн байр суурь бол уг арлууд нь Дэлхийн хоёрдугаар дайны дүнд, ЗСБНХУ-ын үед тус улсын бүрэлдэхүүнд орсон бөгөөд Орос улсын тусгаар тогтнолтой салшгүй холбоотой эдгээр арлууд нь олон улсын эрх зүйн хувьд ч ямарч эргэлзээгүй гэдэг юм.
Д.Идэр