
Вероли хот нь МЭӨ 5 дугаар зуунд байгуулагдсан бөгөөд эртний Ромын Эзэнт гүрний анхны хотуудын нэг юм. Вероли хотын захиргаа БНИУ-ын Засгийн газраар уламжлуулан НҮБ-ын гишүүн улс орнуудад хандан өөрийн орны чулууг хандивлахыг хүссэн бөгөөд уг санаачилгыг Монгол Улс дэмжиж, хувь нэмрээ орууллаа. Хөшөөний барилгын ажил энэ оны 5 дугаар сард өндөрлөж, нээлтийг нь хийх юм.