

Осол өчигдөр Замбигийн нийслэл Лусака хотоос 60 км-ийн зайд болжээ. Гашигт хэргийн шалтгааныг хурд хэтрүүлсэн болон техникийн шаардлага хангаагүй машинууд байсан хэмээн таамаглаж байна.
Гэрчүүдийн мэдээлж буйгаар автобус ачааны машиныг мөргөсөн гэжээ. Автобус нь шуудангийн автобус байсан хэдий ч бусад хотруу явах хүмүүсийг тээвэрлэдэг тул дүүрэн зорчигчтой явсан байна. Ослын талаар илүү дэлгэрэнгүй мэдээл өгөөгүй байна. Холбогдох албаны хүмүүс хэргийг эрэн сурвалжилж байна.
Олон хүний амийг авсан энэхүү аймшигт осол нь Замби улсын түүхэнд хамгийн их хохирол учруулсан хэрэг болжээ. Тус улсын ерөнхийлөгч амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн юм. 2005 онд Замбид сургуулийн автобус осолдож 44 сурагч амиа алдаж байжээ.
Д.Идэр


Сэтгэгдэл (1)