зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Женко” Х.Баттулга дараачийн ерөнхий сайдын суудалд зүтгэж эхэллээ

2011-11-15
0
ЖИРГЭХ

   Англид айлчлалаар яваа Н.Алтанхуяг даргын ар хударгаар Ардчилсан намыг хэн удирдаж сонгуульд оролцохыг зурагласан төлөвлөгөөг зарлалаа. АН хамтарсан Засгийн газарт урилга заллагатайгаар багтан орсноос хойших гурван жилийн туршид энэхүү хамтралын орших, эс оршихын тухайд нуршуу тууль хайлсаар сонгуулийн мөчлөгт дөхөв. АН-ынхан Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа арваннэгдүгээр сард багтаан заавал хийхээр тогтжээ. Гэвч энэ сарын сүүлчээр МАН-ын Бага хурал болох гэж байгааг харзнах хүсэл АН-ын одоогийн удирдлагад бий гэлцэнэ. “Сонгууль-2012”-ын дуулиан улс төрчдийн хувьд МАН, МАХН-ын лидерүүдийн хооронд үүсэж буй хувийн байшин савны хэрүүлээр эхэлж, АН-ын дотоод самуунаар үргэлжлэх төлөвтэй.

Толгойлогч төлөвлөгөөгөө зарлав

   “Толгой компани” гэсэн утгатай англи үгийн алдарт товчлолоор овоглосон эрхэм сайд “Женко” Х.Баттулга намынхаа ҮЗХ-г яаралтай хуралдуулах, тэнд хэн юу ярих, ямар шийдвэр гаргахыг ч төсөөлж чадах хүчирхэг болсноо мэдрэхийг хүсэж байна. Энэ нь түүний хувьд зүгээр л хөмсөг атируулан төсөөлсөн мөрөөдөл нь ч юм уу, эсвэл УИХ-ын сонгуульд өрсөлдөх хувийн жижигхэн пиар төдий бус, АН-ыг удирдаж сонгуульд ялах өндөр амбийц, дараачийн Ерөнхий сайдын суудал тийш чиглэсэн зорилтот мессеж болж өрнөх болов уу. ҮЗХ-ны хуралдааны тан - химд энэ удаад АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах, МАН-аас туурга тусгаар улс төрийн хүчин болохоо үзүүлж харуулах амбийцаар өвч амьс галагсдын дуу хоолой ноёлох нь тодорхой болжээ. УИХ, Засгийн газрын гишүүн, басхүү АН-д албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй МоАХ фракцын ерөнхий зохицуулагч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногийн ажлын сүүлчийн өдөр хэвлэлд ярилцлага өгсөн нь анхаарал татлаа.

   Тэрбээр АН-ын ҮЗХ-ны 228 гишүүний 86-г нь эгнээндээ багтаадаг томоохон фракцын толгойлогчийн хувьд удахгүй болох хуралдаанаар хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүй тоймыг далд өнцөггүйгээр өгүүлжээ. Одоо АН-ын ҮЗХ-ны гишүүд Х.Баттулгын хүн, биш гэлтгүй зөвхөн Н.Алтанхуяг, “Женко” хоёрын харилцааг тандах болсон байна. “Женко” өөрөө АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтан хуягтай мөр тохой зэрэгцэн энэ засгийн сайд нарын тан химд нөлөө бүхий суудал сан дайлж буй хэдий ч бөөн уур бай гаа нь илэрхий. МАН-ын дар га С.Батболдоор удирдуулсан Засгийн газраа шүүмжилж, Н.Алтанхуягтайгаа өөрийн гэлтгүй намын даргын хувьд, Тэргүүн шадрынх нь хувьд ч үг хэл эвлэх бүү хэл, уулзах тоолондоо ам мурийдаг болсон байна.

“Женко”-гийн уурыг MCS барчихаж

   Ерөнхий сайд болохын тулд өөрийгөө хүчлэн хөмсгөө атируулж, албаар уурласан гэж таамаглах нь хамгийн амархан. Үнэхээр тэгсэн ч байж болно л доо. Улстөрчдийг угаас жүжигчин гээд харчихад нэг их ташаараад байхгүй л болов уу. Гэхдээ өөрийнх нь тайлбарыг сонсож байж эрхэм уншигч дүгнэлтээ хийхэд буруудах зүйлгүй. Х.Баттулга УИХ-ын 2008 оны сонгуульд намируулсан АН-ын уриа хийгээд өөрийн гар бие оролцож боловсруулсан бодлогыг нэхэж Засгийн газрыг буруутгажээ. Тэгээд Засгийн газрын хуралдаан дээр байнга адлуулах болсон гэж байна. АН-ын мөрийн хөтөлбөрийн дагуу 2010 онд УИХ-аас эхлүүлэхээр шийдвэр нь гарчихсан “Эдийн засгийн хувьсгал”-ыг 2012 оны сонгуулийн дараа эхлүүлье гээд байгааг мань сайд үл тэвчжээ. Сайд нарын танхимд ажиллаж, зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарыг удирдаж байгаа хэрнээ Х.Баттулга төмөр зам, дэд бүтэц, 100 мянган айлын орон сууц, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт хөрөнгө оруулах ажил яагаад удааширч, мөнгө нь хаашаа урсаад байгааг огт ойлгохгүй явна. Гэхдээ бас сайд нарыг, мөн АН-ын даргаа МСS-тэй хардаж байгаа бололтой.

   Түүний ярилцлагаас харахад “Женко”-гийн уурыг хамгийн их барж байгаа нь Тавантолгойн Ухаахудагийг ч эзэмшиж, улс орныг архиар ханган, гэр хорооллын иргэдэд утаагүй зуух ч нийлүүлж, улаан нялзрай багачуулын жив хийг хүртэл зэхэн өө- рийнх нь хэлснээр “хийхгүй юм гүй компани” МСS л юм билээ. “Энэ компанийн бүх ажлыг төр бэлдэж өгдөг” гээд ноцтой баримтуудыг “Женко” иш татаж байна. Тэгээд “Төр. Тэдний ажлыг төр засаг бүх ажлаа хойш тавиад л хийж байгаа. Том Тавантолгойн хувьцаа уг нь Ухаахудагийнхаас түрүүлж гарах ёстой, гэтэл байдаггүй. Засгийн газрын сайд нарт Ухаахудагаас орон сууц өгчээ. Тэрний нэг нь Н.Энхбаярын хэрүүлээр тодорхой боллоо. Ц.Нямдорж тэднээс тансаг байр авч, түрээслэдэг гэж хэллээ. Одоо бусад сайд нарынх нь авсан зүйл тодорхой болох байх. Хувийн компанийн ажлаас төрийнх хоцроод байдаг. Энэ нь ойлгомжтой, зохион байгуулалттай шүү дээ” гэв.

Н.Алтанхуягийг огцруулах гарц

   Одоо хуралдах ҮЗХ АНын дарга Н.Алтанхуягийг огцруулах боломж хомс юм билээ. Тус намын дүрмээр бол, сонгуульд намаа ялуулсан даргыг тийм ч амар хөдөлгөхгүй. Н.Алтан хуяг на маа удирдаж Ерөнхий лөгчийн 2009 оны сонгуульд Ц.Элбэгдоржийг гаргасан гавьяатай. Харин МАХН буюу одоогийн МАН-тай байгуулсан Засгийн газрын бүрэлдэх үүнд хам тарч ажил лах тухай гэрээний биелэлтэд ҮЗХ ямар дүн тавихаас АН-ын дарга Н.Алтанхуягийг өөрчлөх эсэх асуудал шийдэгдэх юм. Энэ нь Х.Баттулгын санаачлан зүтгүүлж буй гарц бөгөөд Н.Алтанхуягийн оронд өөрөө сонгогдохоор нэгэнт горилжээ. Сайд нарын танхимаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ил хэлж байгаа нь ч ийм учиртай. Үүний өмнө ҮЗХ-ны хуралдаанаар намын даргын асуудал сөхөгдсөн боловч гишүүдийн олонх Н.Алтанхуягийг өөрчлөхийг дэмжээгүй. Тэр үед Ардчилсан хүчний холбооны лидер, УИХ-ын гишүүн З.Энхболд АН-ын даргад нэр дэвшсэн учраас дэмжигдээгүй. З.Энхболд туршлагатай улстөрч хэдий ч улс төрийн томоохон хүчний нүүр царай болох хэмжээний фигур байж чадна гэж ҮЗХ-ны олонх хүлээн зөвшөөрдөггүй. Харин АН-ынхан “Женко” Х.Баттулгыг лидер гэж харах эсэхээс одоо хэтэрхий их зүйл шалтгаалах нь. ҮЗХ-ны 86 гишүүнийг нэгтгэж чадсан Х.Баттулга намын даргаар сонгогдохын тулд бусдыг нь ч урвуулахыг хичээх биз ээ.

АН тэгээд хожих уу?

   Сонгуульд яавал ялах вэ гэдгийг улстөрч болгон өөрийнхөөрөө болгоох болж. Өөрийгөө 2012 оны сонгуу лийн дараа бүрэлдэх Засгийн газрын тэргүүнээр төсөөлж чадаж байгаа хойно “Женко”-д ч бас бодол бий. Х.Баттулга МАН, МАХН хоёр эвсэж, АН-ыг ялна хэмээн төлөг буулгаж байна. Тэгээд бас топ 10 улстөрчийн жагсаалтад сураггүй даргаар удирдуулан сонгуульд орвол “будаа” болно гэж байна. “Женко” бас сүүлийн үеийн судалгааны дүнг сонордуулав. Н.Алтанхуяг даргын үед намынх нь рейтинг өссөн учрыг “МАН хоёр салсан учраас бидний рейтинг өндөр яваад байгаа юм” хэмээн тайлбарлав.

   АН-ын рейтинг 16, МАН-ынх 14, МАХН зургаан хувь байгаа бөгөөд МАН, МАХН-тай эвсэхэд АН ялагдана гэсэн гаргалгаатай сууж байна. Тиймээс “Женко”- гоороо л удирдуулж сонгуульд орвол ялах магадлал арай илүү байж магадгүй гэсэн дүгнэлтэд ҮЗХ хүрэх дэг үү? Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын хэрүүл бол нэгэн цагт нэг тогоонд буцалж асан ч өдгөө МАН, МАХН гэсэн тусдаа намд харъяалагдах болсон хоёр өөр улстөрчийн асуудал болж олон нийтэд хүрч байгаа. Харин Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр нэг намд байгаа, нэг танхимд ажиллаж байгаа гэдэг утгаараа хэмлэлдээн нь ихэдвэл АНдаа хожоо бус, балаг тарьж мэдэх юм. Сонгууль ойртсон байна. Сөргөлдөөн зөвхөн нам хооронд өрнөдөг цаг биш. Намын дотоодыг ч самрах цаг.

Б.Энхцэцэг

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    12 цаг 0 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    12 цаг 3 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    12 цаг 28 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    13 цаг 9 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    14 цаг 19 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    14 цаг 29 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    14 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    15 цаг 35 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    15 цаг 48 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    15 цаг 55 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    16 цаг 46 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    16 цаг 58 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    17 цаг 30 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    17 цаг 46 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    18 цаг 5 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    18 цаг 41 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    18 цаг 44 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    18 цаг 53 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    20 цаг 43 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    20 цаг 52 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК