Сар шинийн баяраар ихэнх банк амрах юм байна. Өөрөөр хэлбэл хоёрдугаар сарын 11, 12 буюу шинийн 1, 2-нд бүх нийтийн амралтын өдөр болж байгаатай холбогдуулан ихэнх арилжааны банкууд амрах ажээ. Харин маргааш болон битүүний өдөр зарим банк бямба, ням гаригийн энгийн цагийн хуваариар ажиллах юм байна.



