Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 градус хүйтэн байна.
Баруун зүгийн нутгаар үүлэрхэг , бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Дархадын хотгор, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Халх голын саваар 21-26 градус, Увс нуурын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 18-23 градус, Алтайн уулс,говийн бүсийн хойд хэсгээр 11-16 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.