10 дугаар сарын 28-нд Энэтхэгийн Дармасала дахь гэрээсээ гарсан Далай лам гурван долоо хоногийн дараа буюу уржигдар харьжээ. “Япон, Монголд томоохон айлчлал хийсэн Далай лам Дармасалад буцаж ирлээ. Ач холбогдлын хувьд тун онцгой айлчлал байсан учраас Дармасалад суудаг төвдүүд Далай ламыгаа онцгой баяртай угтаж авч байна. Уугуул нутгаасаа ирсэн төвдүүд ч энд урьд урьдахаас олон байлаа” гэж Дармасала дахь цагаач төвдүүдийн хэрэг эрхлэгч Сономдорж хэвлэлийнхэнд хэлсэн байна. Дармасалагаас 20 километрт байдаг Канграгийн нисэх онгоцны буудалд үндэсний хувцасаа өмссөн олон арван төвдүүд, лам нар Далай ламыг баяр ёслолын байдалтай угтжээ. Мөн төвдүүдийн бүжгийн хамтлаг онгоцны буудал дээр бүжгийн тоглолт хийсэн байна.