Байгууллага, аж ахуй нэгжийн баярын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь. НИЙТИЙН ХООЛ
Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 02 –р сарын 10 –нд бүтэн ажиллаж, 02 –р сарын 11, 12 –нд амраад, 02 –р сарын 13 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Баар цэнгээний газрууд 02 –р сарын 10 –нд 15.00 – 24.00 цагт ажиллаж, 02 –р сарын 11,12 –нд амраад, 02- р сарын 13 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.
АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Үсчин, гоо сайхны газрууд 02 –р сарын 10 –нд 09.00 –21.00 цаг хүртэл ажиллаж, 02 –р сарын 11, 12. 13 –нд амарна.
Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд 02 –р сарын 10–нд 09.00 –21.00 цаг хүртэл ажиллаж, 02 –р сарын 11, 12, 13 –нд амарна.
Хими цэвэрлэгээ, үйлчилгээний газрууд 02- р сарын 10 –нд 09.00 -21.00 цаг хүртэл ажиллаж, 02 –р сарын 11, 12, 13 амраад, 02 –р сарын 14 –с эхлэн бүх үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ шинийн 1, 2 буюу 02 –р сарын 11, 12 –нд 08.00 -23.30, шинийн 3, 4 буюу 02 –р сарын 13,14 –нд 08.00 -22.30 хүртэл ажиллана.
Үндсэн 63 чиглэлд 632 их багтаамжийн автобус, тролейбус, туслах 27 чиглэлд 206 бага багтаамжийн автобус, хот орчмын 12 чиглэлд их багтаамжийн 61 автобус, нийт 899 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана.
Шархад, 7 буудал, Хужирбулан, Толгойт, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь эх, Ганц худаг, 3,4 хороолол гэсэн чиглэлүүдэд бага оврын 33 автобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулна.
Нийслэл хотын дотор таксийн үйлчилгээнд 16 аж ахуйн нэгжийн 764 такси шугаманд ажиллаж, дуудлагаар үйлчилнэ.



















































