“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны ерөнхий зохицуулагч Г.Уянга, түүний нөхөр сэтгүүлч А.Баатархуяг нарын гэм буруутай эсэхийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцэж байна. Тэднийг нэр төрд халдсан хэмээн БОАЖЯ-ны сайд Л.Гансүх шүүхэд нэхэмжлэл гаргаад буй. Өнгөрсөн долоо хоногт болох байсан ч шүүгдэгч Г.Уянга, А.Баатархуяг нар нэхэмжлэгчийг өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан. Харин бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, хурлыг долоо хоногоор хойшлуулаад байсан юм. Гэвч өнөөдрийн шүүх хуралд Л.Гансүх сайд мөн ирсэнгүй. Учир нь хуулиндаа нэхэмжлэгч гаргагч нь шүүх хуралд өөрийн биеэр оролцох шаардлагагүй хэмээн заасан байна. Шүүх хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, улсын яллагчаар Ж.Чимгээ, шүүгчдэгчийн өмгөөлөгчөөр С.Хишигбат, Н.Цэндсүрэн нар оролцож байна.
Б.Чимэг