Цагаан сараар хот хооронд зорчих иргэдийн тоо эрс нэмэгддэг учраас Баянхонгор, Өвөрхангайн чиглэлд нэмэлт автобус явуулахаар болжээ. Мөн Баянхонгор руу өдөрт нэг автобус явдаг байсан бол баярын өдрүүдээр дөрвөн автобус нэмж явуулах юм. Бас Дархан, Эрдэнэтийн чиглэлд нэмж автобус гаргана.Дархан руу шинийн 1, 2-нд 30 автобус явах бөгөөд зөвхөн шинийн 1, 2-нд л нэмэлтээр үйлчилнэ.
Ингэхдээ тасалбарын үнэнд өөрчлөлт орохгүй аж.



















































