Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж арвандолдугаар жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн цагаан сарын баярын үеэр дараах ёслолын арга хэмжээнүүдэд оролцох ажээ.Хоёрдугаар сарын 9-ний бямба гаригт буюу өнөөдөр 15.00 цагаас хөдөлмөр, бүтээлийн өндөр амжилт гаргагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд одон, медаль гардуулах аж. Харин маргааш буу битүүний өдөр Ерөнхийлөгч 14.00 цагаас “Бөхийн өргөө”-нд хүчит 256 бөхийн барилдааныг үзэж сонирхох бол цагаан сарын шинийн нэгний өглөө 08.00 цагаас Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд золгох ёслолд оролцох ажээ. Үүний дараа тэрээр ахмад настны төлөөлөл болсон есөн азай бууралтай золгож, хамтдаа дурсгалын зураг татуулах юм байна.




















































Сэтгэгдэл (3)