Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж ирэх онд болох УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж намдаа 25 сая төгрөг (Ардчилсан нам нэр дэвшигчээсээ тус бүр 50 сая төгрөг татна гэж мэдэгдсэн) тушаажээ. Мөнгө тушаах болзлыг одоогийн байдлаар тус намд 80 гаруй хүн хангачихаад байгаа аж. Тэднээс хэн нь үлдэж хэн нэр дэвших нь одоогоор тодорхойгүй байна. Дунд шатны намын дарга УИХ-д нэр дэвшихэд ажлаа өгдөг журамтай. Ш.Түвдэндорж нэр дэвшсэн тохиолдолд Нийслэлийн намын даргын албаа өгнө. Энэ бол ирээдүйд гарах шийдвэр. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард намын хорооныхоо хурлыг Гачуурт дахь “Монгол шилтгээн”-д хийхдээ ирцийг хуурамчаар бүрдүүлжээ. Энэ үйлдлийнхээ дагуу тэрбээр одоо намынхаа Үндсэн дүрмийн хороонд шалгагдаж байгаа аж. Хурлаас гарсан шийдвэр ч хүчингүйд тооцогдсон байна. Үндсэн дүрмийн хороо ирц хуурамчаар бүрдүүлсэнийг нь тогтоовол, түүнд огцрохоос өөр зам үлдэхгүй. Болчимгүй үйлдэл хийснийхээ төлөө огцорч магадгүй гэж болгоомжилсон тэрбээр УИХ-д нэр дэвших болзлыг хангах нь зөв хэмээн үзэж 25 сая төгрөгийг яаран тушаасан гэж гишүүд нь хэлж байна.