“Саусгоби”

АТГ-аас “Саусгоби Ресурсес” компанийн Монгол дахь үл хөдлөх хөрөнгө, дотоодын банкин дахь дансыг битүүмжилсэн тухай “Reuters” агентлагаас мэдээлсэн байна. Авлигатай тэмцэх газраас Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарт холбогдох хэргийг шалгах явцад Монголд үйл ажиллагаа явуулж буй Канадын “Саусгоби Ресурсес” компанитай холбогдох зөрчил илэрсэн тул тус компанийн хэргийг тусгаарлан шалгаж эхлээд буй билээ. Дээрх хэрэгтэй холбоотойгоор “Саусгоби Сэндс” компанийн ерөнхийлөгч Жастин Кампаг Монгол Улсаас гарахыг хориглоод байгаа. Гэхдээ зөвхөн дотоод дахь дансыг битүүмжилсэн тул компанийн хэвийн үйл ажиллагаанд төдийлөн нөлөөлөхгүй гэж “Саусгоби” мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл (3)