
Бүх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Эг-Үүр, Ерөө, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт Халх голын саваар 21-26 градус, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 18-23 градус, Алтайн өвөр говиор 3-8 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.