Өнгөрсөн зургадугаар сард Баянзүрх дүүрэгт 20 настай охины амийг хөнөөж шатаасан 16 настай Ч.Ганжаргал, Э.Ууганбаяр нарын хэргийг шүүх хурал тус дүүргийн шүүхэд дөнгөж сая эхлэв. Хэрэгтнүүд насанд хүрээгүй учраас шүүх хурлыг хаалттай явуулж буй бөгөөд хуралд хохирогчийн талаас эцэг эх нь оролцож байгаа бол шүүгдэгч нарын талаас нэг ч хүн орсонгүй. Улсын яллагч Г.Мижиддорж тэдэнд шунахайн сэдэлтээр уулгалан довтлох, урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар хvний амь хөнөөсөн, энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай аргаар үйлдсэн, хэргийн улмаас хүний амь хохирсон гэх гэх зүйл ангиудаар ял төлөвлөжээ. Эрүүгийн хуулиар насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өгөх ялын дээд хэмжээ 15 жил байдаг аж.