зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Таван махбодийн шинжээр нь могой жилийн аз хийморийг тодорхойлох нь

2013-2-10
0
ЖИРГЭХ
Таван махбодийн шинжээр нь могой жилийн аз хийморийг тодорхойлох нь
могой жилХэрэв та 2013 онд усан махбодид суусан байгаад, 2012 онд та санасан бүхнээ сайн биелүүсэн бол Могой жилд таны луу жилд хүрсэн амжилт улам батжин үргэлжлэх болно. Түүнчлэн могой нь өөртөө шороон махбодийг агуулдаг тул 2013 шороон суудалд суусан хүмүүст мөн зарим зүйл ач тусаа үзүүлнэ. Харин төмөр суудалд суусан хүмүүст 2013 онд төдийлөн их ашиг олж чадахгүй.

Та ямар махбодид төрснөө олж мэдээд дараахь хүснэгтээс энэ 2013 онд тохиох могой жилд таны азын од ямар байхыг хараарай. Хэрэв та 2013 онд усан махбодид суусан байгаад, 2012 онд та санасан бүхнээ сайн биелүүсэн бол могой жилд таны луу жилд хүрсэн амжилт улам батжин үргэлжлэх болно. Түүнчлэн могой нь өөртөө шороон махбодийг агуулдаг тул 2013 шороон суудалд суусан хүмүүст мөн зарим зүйл ач тусаа үзүүлнэ. Харин төмөр суудалд суусан хүмүүст 2013 онд төдийлөн их ашиг олж чадахгүй. Та ямар махбодид төрснөө олж мэдээд дараахь хүснэгтээс энэ 2013 онд тохиох могой жилд таны азын од ямар байхыг хараарай.

ТӨМӨР МАХБОДЬ

Төмөр махбодитой буюу эсвэл төмрийн ивээл дор байдаг хүмүүст энэ могой жил тийм сайнгүй. Гэхдээ боломж бий. Төмөр бол усыг төрүүлдэг махбоди бөгөөд харин ус төмрийг зэврүүлдэг. Гал төмрийг хайлуулна. Иймээс галтай тэмцэхийн тулд төмөрт зориг, хүч хэрэгтэй. Товчхондоо, ус, гал хоёр төмрийг доройтуулдаг. Аз болоход, ус нь галыг хөргөж, дүрэлзэн шатах эрчийг намдаана. Ерөнхийдөө, 2013 он төмөр махбодитой хүмүүс төдийлөн их аз завшаан хүлээх хэрэггүй. Гэхдээ могойн махбодид бага зэрэг төмөр агуулагддаг тул намрын улиралд төмөр махбодитой хүмүүс илүү идэвхтэй байх аваас эрч хүч нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр, намрын саруудад тахиа жилтнүүдэд гэнэтийн таатай боломж тохиож болзошгүй. Төмөр махбодь танд ивээлтэй бол 2013 онд: Төмөр махбодь усыг төрүүлдэг тул энэ 2013 он таны үг хэлэх эрх чөлөө, өөрийгөө илэрхийлэх, уран илтгэх чадвар, авьяас билгийг тэтгэнэ. Өөрөөр хэлбэл, энэ онд төмөр махбодитонгуудын нэр хүнд, албан тушаалд сайн нөлөөтэй. Нийгмийн харилцаа өргөжих тул олон нийттэй харилцдаг ажилтай хүмүүс зав чөлөөгүй ажиллана. Энэ үеийг та өөрийн юу чаддагаа харуулах таатай боломж гэж харах хэрэгтэй. Хэрэв таны хандлагыг бусад хүмүүс хүлээн зөвшөөрвөл та дэмжигчдээсээ ихээхэн алдар хүндийг олох болно. Харин хүмүүс таныг дэмжихгүй байгаа бол тэд таны тухай таагүй байдлаар ярьсаар байх болно. Тиймээс олон үйл явдал өрнөн завгүй явахдаа энэ бүхэн таны өсөлт хөгжилд хувь нэмрээ оруулж буйг санаж анхаарлаа хандуулаарай. Таны төрсөн жил, сар, өдрийн зурлага төмөр махбодь бүрэн давамгайлсан бол энэ жил хүмүүс таны зан чанарыг магтан сайшаах болно. Харин төмөр бага нөлөөтэй бол энэ жил та усан могой жилийн нөлөөн дор бусдаас ирэх дэмжлэг бага байх болно.
2013 оны могой өөрөө гал агуулах бөгөөд төмөр галаас айна. Иймээс таны ажил, албан тушаалд дарамт, эсвэл хууль шүүхийн асуудал, дарга, багш, удирдах албаны зүгээс элдэв шахалт ирэх болно. Хэрэв та удирдах алба хашдаг бол энэ жил танд өндөр хариуцлага бүхий олон ажлыг үүрүүлэх болно. Энэ нь зарим талаар аятай боломжийг авчирна. Харин таны төрсөн жил, сар, өдрийн махбодид гал махбодь давамгайлсан бол энэ жил өдөр тутмын ажилдаа ихэнх цагаа зориулах хэрэгтэй болно. Хэрэв та эмэгтэй бол гал махбоди таныг хайртай хүн, найз залуутай тань холбож өгнө. Ялангуяа ганц бие эмэгтэй бол таатай харилцаа үүсгэх хүнтэй танилцах ба харин гэрлэсэн бүсгүйчүүд нөхөртөө буюу эсвэл албан тушаалдаа анхаарах хэрэгтэй болно.

УСАН МАХБОДЬ


Хэрэв та усан махбодитой бол энэ 2013 он танд таатай жил байх болно. Усан могой жил бол гарцаагүй таныг ивээх жил мөн. Хэдийгээр могой өөртөө гал махбодийг агуулдаг, энэ нь устай харш боловч таны санааг зовоох шалтгаан болохгүй. Та энэ жил өөдрөг бодолтой байвал зарим нэг бэрхшээлийг амархан даван туулах болно. Та илүү ихийг хүсэж байгаа тул энэ бүхэн заримдаа хангалтгүй санагдаж магадгүй. Гэвч оны эцэст аз завшаан улам ихээр хүсэж, мөн хүлээж болно. Хоол хүнс элбэг хангалуун болж та цэнгэн баярлах боловч зөвхөн идэх нь хангалттай биш байж мэднэ. Усан махбодитой буюу ус ивээлтэй бол 2013 онд: Таны хамаатан садан, ураг төрлийн болон найз нөхдийн холбоо харилцаа илүү идэвхжинэ. Та тэдэнтэй ихэнх цагаа өнгөрүүлнэ. Найз нөхөд, хамаатан садан таны хүссэн цагт сайн зөвлөгөө өгөх ба энэ нь чухал дэмжлэг болно. Хэрэв та хувийн компани удирддаг бол энэ жил найз нөхөд, бизнесийн хамтрагч таны ажлыг дэмжиж өсөж дэвжихэд ихээхэн хувь нэмэр оруулна. Харин ус таны зурхайд төдийлөн ивээлтэй бус бол энэ жил таны найз нөхөд хамаатантай холбоотой асуудал танд түвэг учруулах бололтой. Энэ нь ихэнхдээ мөнгөтэй холбоотой байх ба та тэдэнд зориулж багагүй мөнгө үрэх шаардлагатай болж мэднэ.
Могойн махбодид гал давамгайлдаг, харин ус галыг унтрааж чаддаг. Гал махбодь нь ерөнхийдөө эд хөрөнгө, мөнгөтэй холбогддог. Иймээс 2013 он таны хувьд мөнгө санхүү, өмч хөрөнгөтэй холбоотой асуудалд онцгой болгоомжтой байх хэрэгтэйг сануулж байна. 2013 оны усан махбодь, могойн өөрийн гал махбодь хоёр өөр хоорондоо харш юм. Иймээс усан махбодитой хүмүүсийн хувьд энэ жил мөнгө, ашиг орлого тогтвортой бус байх нь ээ. Энэ нь тухайн хүний санхүүгийн байдлаас шалтгаална. Хэрэв мөнгө санхүүгийн бат бэх орлоготой бол энэ жил түүнийхээ нэлээд хувийг хожим үрэх хэрэгтэй болох байх. Харин мөнгөнийхөө ихэнхийг нь алдсан бол 2013 оны сүүлээр байдал сайжирч алдсанаа буцаан олох магадлалтай.

МОДОН МАХБОДЬ

Модон махбодитой хүмүүст гайгүй сайн жил болно. Ус модыг тэтгэнэ. Мод ургаж, өсөж цэцэглэнэ. Улам бүр бат бэх болж хөгжихөд ус дэмжинэ. Гэлээ ч мод бол могой доторхи галыг тэтгэгч махбодь бөгөөд тэрээр шатаж гал болон хувирдаг жамтай. Мод уснаас эрч хүч авч, өөрөө гал болон хувирдаг. Иймээс энэ 2013 он бол Модон махбодитонгуудын аз завшааны хувьд өгөө, аваатай л байх нь ээ. Модон махбодитой буюу модны ивээлд байдаг бол: Могой жил, ус бол модны ээж юм. Модон махбодитой хүмүүс энэ жил эх эцэг, ахмад настан, асран хамгаалагч, багш, боловсрол, эрүүл мэндтэй холбоотой ажилд цаг зав, мөнгөө зориулах буюу анхаарал хандуулах хэрэгтэй болно. Таныг асарч халамжилдаг хүмүүстэй олонтаа холбогдох ба та тэднээс суралцахад цаг гаргах шаардлагатай. Тэд таныг дэмжиж, зөвлөх ба тэдний нэр хүнд танд ихээхэн хэрэгтэй төдийгүй албан тушаал ахих, хөрөнгө санхүүгээ бэхжүүлэхэд ач тустай. Харин усан махбоди танд таагүй нөлөөтэй бол хэдийгээр тэд сайн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх боловч та тэдний саналыг хүлээн зөвшөөрч чадахгүй бололтой. Буруу шийдвэр гаргах буюу мөнгө, албан тушаал, эсвэл таатай боломжийг алдсанаа тэдний буруу гэж үзнэ. Могойн гал махбодь бол модны хүүхэд юм. Энд гал нь таны зан чанар, өөрийгөө илэрхийлэх байдлыг төлөөлөх бөгөөд гүйцэтгэлийг нь хүмүүс үнэлнэ. Таны нийгмийн амьдрал илүү идэвхжинэ. Модны эрч хүч гал болон хувирна. Харин гал модыг шатаана. Ус бол модны ээж билээ. Иймээс та 2013 онд уснаас эрч хүчийг авна. Совин мэдрэмжээ зөв таниж дагах нь чухал. Багш, халамжлан хүмүүжүүлэгч, ахмад настнаас суралцаж, тэднээс сурч мэдсэн бүхнээ шинээр дахин эзэмшиж, өөр хэн нэгэнд дамжуулж зааж өгөх нь чухал. Та хүмүүсээс дэмжлэг авах ба харин тэд удалгүй таныг орхих бололтой. Эрүүл мэндтэй холбоотой буюу эсвэл өөр ямар нэгэн таагүй үйл явдал эхлээд тохиосон бол тэр нь удалгүй аятай таатай байдлаар төгсөх болно.

ГАЛ МАХБОДЬ

Гал махбодитой хүмүүст сайн жил гарч байна. Гэвч гал нь уснаас эрхшээлтэй, хэтэрхий их ус байх аваас гал унтрах магадлалтай тул тэд болгоомжлох нь зүйтэй. Түүнээс гадна Могойн махбодь дотор агуулагдах шороо нь усыг зогсоож, галаас бага боловч хамгаалах боломжтой. Могой усан дотроо удаан орших 2013 он тэдэнд зарим аз завшааныг авчрах болно. Энэ үед зарим нэгэн сорилтыг давах хэрэгтэй болох ба давсны дараа азын тэнгэр улам ихээр ивээх бололтой. Гал махбодитой буюу гал танд ивээлтэй бол: Ус бол галыг унтраах, бөхөөх чадвартай. 2013 оны усан махбодь галыг дарангуйлах ба энэ нь хүмүүсийн ажил албанд болон хууль хяналт, бодлогын асуудал, дарга удирдлагын зүгээс дарамт үүсэх болно. Ялангуяа төрсөн жилийн болон сар, өдрийн махбодид гал давамгайлсан бол энэ нь албан тушаал, эрүүл мэндийн хувьд төдийлөн сайнгүй. Могойд агуулагдах гал нь найз нөхөд, хамт ажиллагсад, хамаатан садантай холбогдох бөгөөд таны төрсөн жил махбодитой буюу галтай ивээл бол 2013 онд таны эргэн тойронд найз нөхөд чинь байж аливаа бэрхшээл зовлон тохиоход тэд туслахад бэлэн байна. Харин гал таны махбодид таагүй нөлөөлдөг бол найз нөхөд, хамаатан тань мөнгө, ажил төрөл, хуулийн асуудлаар таагүй байдалд хүрч та санаа зовох шалтгаантай байх болов уу. Могойн гал махбодь 2013 оны усан махбодитой харш тул энэ жил ажил дээр аз завшаан, алдаа эндэгдэл аль аль нь хосолно. Оны эхээр ихээхэн дарамт шахалттай тулгарсан зарим нь оны дунд үеэс найз нөхөд, хамт ажиллагсдын дэмжлэгийг авах болно. Та дахин бухимдах шалтгаан гарахад тэд таны эргэн тойронд байхгүй байна. Дарамт шахалтыг зөөлрүүлэх ганц арга бол модноос тусламж гуйх явдал юм. Мод уснаас эрч хүчээ авч гал болон хувиргадаг билээ.

ШОРООН МАХБОДЬ


Шороон махбодитой бол сайн жил болно. Могой өөртөө гал, шороо аль алийг нь агуулдаг. Гал бол шороог төрүүлдэг махбодь бөгөөд шороо нь 2013 онд могойноос дэмжлэг ихээр авна. Гэвч усны хүчтэй урсгал шороог урсгаж мэдэх тул болгоомжтой байх хэрэгтэй. Могойн ач тусыг илүү ихээр хүртэе гэвэл шороо нь уснаас хамгаалах хүчийг хуримтлуулах ёстой. Төрсөн жил, сар аль аль нь шороон махбодь давамгайлсан бол энэ онд аз завшааныг илүү хүртэх магадлалтай. Улирал солигдох үест тэдэнд тааламжтай завшаан тохиох тул түүнийг зохистой ашиглахыг хичээх нь зүйтэй. Шороон махбодитой буюу шороо танд ивээлтэй бол: Танд 2013 он мөнгө эд баялгийн билэгдэл болох ба оны гол үйл явдал мөнгө санхүүтэй холбогдоно. Хэрэв таны төрсөн жил, сар, өдрийн махбодид шороо давамгайлдаг бол танд энэ жил мөнгөө арвижуулах таатай боломжууд бий болно. Орлого тань нэмэгдэж, хөрөнгө оруулалт, эд баялаг өснө. Харин шороон махбодь бага нөлөөтэй бол мөнгө санхүүгийн зарим хүндрэлийг туулах болно. Могойн гал махбодь бол шорооны эх билээ. Гал түүнийг дэмжих буюу хамгаалах болно. Тиймээс шороон махбодийн ивээлд байдаг хүмүүс энэ жил эцэг эх, халамжлан асрагч, багш, ахмад настнаас тусламж авах ба мөнгө санхүүгийн дэмжлэг ч мөн тэдний зүгээс ирнэ. Нөгөөтэйгүүр, та мөн эцэг эх, ахмад настан, хамаатандаа мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг санаарай.

Мөнгөний азтай байгаа хэдий ч, санхүүгийн төлөвлөгөөгөө хянаж, эрсдэлтэй алхам хийхгүй байхыг зөвлөж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны зөвлөхүүдтэй уулзлаа
    11 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
    38 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
    43 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
    1 цаг 4 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
    1 цаг 23 мин
  • Б.Жавхлан: Төсвийн тодотгол хийнэ гэдэг бол хүсээд байх зүйл биш
    1 цаг 39 мин
  • Төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчдыг чадавхжуулах “Зөвлөн чиглүүлэх менторшип” хөтөлбөрийг хэрэгжүүллээ
    1 цаг 51 мин
  • Д.Отгонбаяр: Энэ гэр бүлийн эх орноо хайрлах сэтгэлийг ард түмэнд дамжуулдаг радио станц нь Цогоо
    1 цаг 56 мин
  • Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 377 хүнд холбогдох 266 хэргийг шүүхэд шилжүүлжээ
    2 цаг 24 мин
  • Улиастай сумын шугам сүлжээний шинэчлэлийг эхлүүлэв
    2 цаг 26 мин
  • Х.Нямбаатар: Би хууль зөрчсөн бол өгдөг газар нь өг
    3 цаг 16 мин
  • Элсэлтийн шалгалттай өдрүүдэд зам засварлахгүй
    3 цаг 18 мин
  • Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    4 цаг 12 мин
  • Д.Энхжаргал: Шалгуулагч бүрийн ширээн дээр харандаа, баллуур, үзүүрлэгчийг бэлдсэн
    4 цаг 35 мин
  • ХХБ-ны Apple Pay үйлчилгээг идэвхтэй ашигласан 102 харилцагч шагналаа гардан авлаа
    4 цаг 49 мин
  • Үхрийн мах болон I гурилын үнэ дахин өсжээ
    5 цаг 11 мин
  • Нийтийн тээврийн 1095 автобус иргэдэд үйлчилж байна
    5 цаг 11 мин
  • Шинэ Засгийн газрын анхны хуралдаан үргэлжилж байна
    5 цаг 31 мин
  • ТАНИЛЦ: Элсэлтийн шалгалтын хуваарь
    5 цаг 36 мин
  • Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлжээ
    5 цаг 59 мин
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Н.Алтанхуяг: Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юм сан
  • Мөнгөний үнэ эрчимтэй өссөөр түүхэн дээд үзүүлэлтэд хүрэхэд ойрхон байна
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК