зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Усан могой жилд таны хувийн амьдрал ямар байх вэ?

2013-2-10
0
ЖИРГЭХ
Усан могой жилд таны хувийн амьдрал ямар байх вэ?
амьдралӨнгөрч буй Баясгалант хэмээх Усан луу жил Ян нэрт эрэгтэйлэг чанаруудтай байсан ажээ. Харин ирж буй Тийн ялгуусан хмээх хар Усан Могой жил Инь хэмээх эмэгтэйлэг араншинтай. Эмэгтэйлэг чанартай могой жид таны хувийн амьдралд яаж нөлөөлөх нь сонин байгаа буй заа.

Могой жил ба хувийн амьдрал

2013 онд найз нөхдийн болон хайр сэтгэлийн холбоонд хэр бат бөхийг нь шалгах шалгуурууд гарч ирнэ.Ойр дотны хүмүүсд тавих шаардлага өндөрсөж, урьд өмнө нь үг дуугүй итгэдэг байсан хүмүүс хэн нэгний үг, үйлдлээс нууц өнгө аяс эрчимтэй эрж хайж эхлэнэ. Түүнчлэн хувийн өмч, хөрөнгөтэй холбоотой маргаантай асуудлууд гарч ирж болох юм. Могой ямар нэг хэмжээгээр бэлэгдлийн шинж чанартай амьтан болохоор аль болох ганцаараа байж, хэн ч түүнийг оролдохгүй, хэнд ч саад болохгүй тийм газрыг өөртөө бий болгоно. Иймд ойр дотны хүмүүсийнхээ ийм хүсэл сонирхлыг ойлгож хүндэтгэх хэрэгтэй. Магадгүй танд өөрт тань ч ганцаараа нам тайван байхыг хүсэх үе байдаг л биз дээ? Энэ нь хүмүүсийн харилцаа хол хөндий болохын шинж биш, зүгээр л дотоод ертөнц гаднахаасаа ч дутуугүй ихийг шаарддагийг харуулж байна.

2013 онд найз нөхөдтэйгөө харьцаж холбоотой байх өөр шинэ цэгүүдийг хайх хэрэгтэй болно. Могой яст мэлхий үрүү гол гатлан явах замдаа хатгавал хаяна гэж бодож байхад харин яст мэлхий: хаячихвал хатгана хэмээн боддог гэсэн хошин ярианд гардаг шиг нөхцөл байдал үүснэ. Юутай ч хувийн, хэт амиа бодсон сонирхол нь чин сэтгэлийн үерхэл нөхөрлөлөөс илүү чухал санагдана. Ихэнх нь өөрсдийнхөө танил нэгнийг өөртөө ашигтай, хэрэгтэй гэж үздэг учраас л хажуудаа байхыг тэвчих хэрэгтэй болдог. Хэрвээ таны хувийн чанартай харилцаа холбоо холдож салахад хүрвэл ер нь л эхнээсээ тийм ч үнэн сэтгэлийнх биш байсны шалгуур болно.

Өөрөөр хэлэхэд тэвчихийн аргагүй, элдэв зохиомол бүхэн ард хоцорно. Гэвч энэ бүхний цаана туршлага хуримтлуулж ухаан суусан хүмүүс үлддэг. Хайр дурлалын асуудалд Могой хуучинсаг хэрнээ нэгэн зэрэг их хөнгөмсөг ханддаг. Үл анзаарагдам хүсэл шохоорхол байнга үүсэх ч баяр хөөр таашаал гэхээсээ илүү том асуудал үүсгэх нь харамсалтай. Түүнээс гадна та хэн нэгэнд хайртай болсон бол түүнийгээ өөртөө “наах“ гэнэ. Энэ шалтгааны улмаас айлгаж сүрдүүлэх, хуурч мэхлэх, сэтгэл зүйн дарамт шахалт ч гарч болзошгүй. Гэсэн хэдий ч 2013 онд өөрийнхөө хань ижлээ олоход хамгийн их боломжтой байх болно. Гэр бүлийн харилцаа холбоо заримдаа хайранд биш, харилцан ашигтай, ижил зорилго, хүсэл сонирхолтой зэрэг дээр тогтдог ч тохиолдол байна.

Могой ба ажил алба

Могой шийдэмгий ухаалаг болохоор 2013 онд урсгал даган хөвөх биш, харин өөрийнхөө оюуны чадавхаа дээд зэргээр ашиглаж чадаж байгаа нь амжилтад хүрнэ. Могой хааяа залхуурдаг нь үнэн ч өөрийнх нь идэвхгүй байдал ажлын үр дүнд хамааралгүй гэдэг нь баталгаатай үед л ийнхүү сул чөлөөтэй байж чаддаг. Могой жил гар хумхихгүй ажилладаг нэгнийг өгөөмөр шагнаж ивээлээ хайрлана.

Энэ жил Могой өчүүхэн бага мэт ч нэлээд таагүй саад бэрхшээлүүд олныг үүсгэнэ. Хувь заяаны “могойн мэт хатгалт” ирээдүйдээ санаа тавьдаггүй, ухаан бодлогогүй амьдарсан хэн нэгэнд их өвдөлттэйгөөр тусна. Шинжлэх ухаан, нийгэм судлал, оношлогоо судалгааны ажил эрхлэгчид, ном зохиол бичигчдэд аз амжилт баталгаатай. Могой ухаантай, бодлоготой хүмүүсийг хүндэлж биширдэг тул тэднийг ивээлдээ аван тэтгэнэ. Яруу найрагч, зохиолч, хөгжимчид ч Могойн ивээлд багтана. Могой өөрөө их торгон мэдрэмжтэй болохоороо авьяас чадвартай нэгэнд дуртай. Харин хичээл зүтгэлгүй, өөрийгөө хөгжүүлж боловсруулах сонирхолгүй хүмүүсийг өршөөж хайрлахгүй, хатуу чанга гэдгийгээ харуулна.

Могой жилд аливаа шийдвэр гаргахаасаа өмнө эрүүл саруул ухаанаар хатуу чанд тооцоотой хандахаас гадна зөн совиндоо найдах хэрэгтэй. Зөвхөн ийм тохиолдолд таны хийсэн сонголт үнэн зөв болохоо харуулж, танд ашиг орлоготой байх болно.

Могой ба мөнгө санхүү


Хурц ширүүн ч өгөөмөр Луутай харьцуулахад Могой мөнгө санхүүгийн асуудалд тун ч болгоомжтой ханддаг. Могой зугаацаж цэнгэх, гоёл чимэглэлд мөнгө бодлогогүй үрэхэд дургүй, ойлгохыг ч хүсдэггүй. Иймд өөртөө байгаа бүхнээ дэмий хоосон зүйлд зарахгүйн тулд мөнгөө үрэхээсээ өмнө сайтар эрэгцүүлж бодох хэрэгтэй. Гэсэн хэдий ч арвич хямгач хүмүүсийг Могой их талархан дэмждэг. Тэдэнд энэ 2013 онд мөнгө санхүүгийн элдэв таагүй асуудал үүсэхгүй. Магадгүй орж ирэх мөнгө тийм их биш ч тогтмол тул өөрийгөө болоод ойр дотны хүмүүсээ тавлаг сайхан амьдруулахын тулд мөнгөн хуримтлал шаардлагатай болно. Могойн нууц өөрийнх нь арвилж хэмнэх шахалтын зэрэгцээ өөртөө хэрэгтэй гэхээсээ илүү таашаал төрүүлэх гоё сайхан эд юмсад дуртай. Иймд хувцас худалдаж авах нь Ивээгч эзэн Могойн таалалд бүрэн нийцнэ. Үүнээс гадна шинэ онд хувцас гоёлоо байнга сольж тансаг, чамин харагдахыг зөвлөж байна.
2013 онд хөшигний ард элдэв хорон “тоглолт”, зальхай үйлдэл, яс хаялт, өдөөн хатгалт харьцангуй их гарна. Гэмт хэрэг “цэцэглэж”, тухайлбал санхүүгийн хууран мэхлэлт элбэгшинэ. Энгийн иргэдээс эхлээд үйлчилгээний газрууд, банк санхүүгийн байгууллагуудад гадны халдлагад өртөх аюул заналхийлж болзошгүй. Анхаарал болгоомжтой байж, чухал бичиг баримт, пин-кодоо хэнд ч итгэж өгч болохгүй.
Мөн илүү нарийн бүтэц, сайтар хорон зохиомжтой шинэ санхүүгийн пирамидууд үүсэх эрсдэл их. Улсын болоод төрийн бус, засгийн газрын хамааралтай байгууллагуудын санаачлагатайгаар хүн ардаас “мөнгө саах” янз бүрийн шинэ арга хэрэгсэл гарахгүй гэх аргагүй.

Могой ба эрүүл мэнд

Харамсалтай нь Могой жилд өнгөрсөн Луу жилтэй харьцуулахад таагүй үйл явдал нэлээд элбэг тохиолдоно. Хэрвээ Луу жил хүмүүс гэнэтийн сэтгэл хөдлөл, цаг зуурын явдлаас үүдэлтэйгээр биеэ барих чадваргүйгээр элдэв үйлдэл хийж байсан бол Могой жилд сайтар бодож эрэгцүүлэн урьдчилан бэлтгэж санаатайгаар амиа егүүтгэх гэмт хэргүүд багагүй гарах шинжтэй. Иймд 2013 онд сэтгэл санаагаа амгалан тайван байлгах, мэдрэлийн системийн үйл ажиллагаандаа онцгойлон анхаарах хэрэгтэй болно. Уур бухимдал, сэтгэлийн зовлон шаналалаа хурж хуримтлуулалгүйгээр сэтгэцийн хямрал үүсэхээс сэрэмжлэх шаардлагатай байна. Ирээдүйдээ итгэлтэй өөдрөг, урам зоригтой байх нь таагүй гэнэтийн олон зүйлээс баттай сэргийлж, хамгаалж чадна.

Даарч хөрөх, нуруу болон хөлийн булчингууддаа хэт их ачаалал өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Ер нь ”эрсдэлтэй бүсд” мэдрэлийн төгсгөлүүд, зүрх судастай холбоотой эрхтэн систем хамаарна. Зүрхний шигдээс, ревматизм, остеохондроз, уушигны хатгалгаа зэрэг өвчнүүд үүсэх магадлал өндөр байна.
Хоол боловсруулах эрхтнүүддээ анхааралтай хандах шаардлагатай. Хоол хүнснээс халдвар, загас болон бусад далайн гаралтай бүтээгдэхүүнээс хордлого авах эрсдэл их байгаа тул тэдгээрийг түүхий, хагас бэлэн бүтээгдэхүүн хэлбэрээр хэрэглэх, чанар үйлчилгээ нь эргэлзээтэй хоолны болон зоогийн газруудад хооллохгүй байхыг, хэрэглээгээ хязгаарлахыг сануулж байна.

Могой ба зугаа цэнгэл

2012 онтой харьцуулахад содон хурц үйл явдлууд багатай байх нь Могой өөрөө үймээн шуугиан, сүр дуулиантай баяр хөөрт дургүй, анир чимээгүйг илүүд үздэгтэй холбоотой. Могой огт өөр зорилготой. Тэрээр өөрийнхөө санаанд нийцээгүй, тийм ч төгс төгөлдөр биш нөхцөл байдал, харилцаанд, өөрийгөө хөгжүүлэхэд илүү их анхаарна. Могой жилийг таагүй зүйлд өдөөн хатгахгүйн тулд чөлөөт цагаараа өөрийгөө буюу хувь хүнийхээ мөн чанарыг хөгжүүлэхэд илүү их хичээх хэрэгтэй. Олж авсан шинэ мэдлэг, амгалан тайван байдалд бясалгалаар хичээллэх нь илүү чухал. Энэ онд үдэшлэг, бүжиг, элдэв төрлийн сэргээх согтууруулах ундаа хэрэгсэл гэхээс илүү ном уншихыг илүүд үзэх хэрэгтэй. Могой жил эрсдэлтэй бүхэнд тийм ч таатай ханддаггүй тул спортын ийм төрлүүдээр хичээллэх тохиолдолд онцгой анхаарах хэрэгтэй.

Эцэст нь дүгнэж хэлэхэд Могой жил хангалттай их асуудалтай өнгөрнө. Ажил амьдралын бүх салбарыг хамарсан өөрчлөлт шилжилтүүд өрнөнө. Баярлах учир шалтгаан бага хэдий ч эргэн тойронд болж байгаадаа зохицуулж амьдарч, аж төрж сурах, өөрсдийнхөө ертөнцийг үзэх үзлийг өөрчлөх шинэ боломжууд гарч ирнэ. Могой жилийг том гарз хохирол, таагүй үйл явдлуудтайгаар өнгөрүүлэхгүйн тулд ухаан туршлага хуримтлуулж, өнгөрснөөсөө суралцах шаардлагатай. Хэрвээ амгалан тайван, ухаалаг байж өөрийнхөө хийх ёстой ажлаа хийгээд, үүрэг даалгавартаа хариуцлагатай хандаж, тогтоогдсон дүрэм журам зөрчихгүй байж чадвал 2013 онд өнгөрсөн жилээс ч илүү сайн сайхан байх боломжтой. Хамгийн гол нь хожим харамсах аливаа үг, үйлдэл хийхгүй байхыг хичээгээрэй. Хийж байгаа үйлдэл бүхэн бодлоготой, гаргасан шийдвэр бүр тань сайтар эргэцүүлсэн, зөв зүйтэй байх ёстой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    10 цаг 5 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    10 цаг 16 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    10 цаг 54 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 6 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    11 цаг 21 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 29 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    11 цаг 57 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК