зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Усан луу жилийн онцлох 10 үйл явдал

2013-2-10
0
ЖИРГЭХ
    Монголын бурханы шашинтны төв Гандантэгчилэн хийдээс 17-р жарны Усан луу жилийн онцлох 10 үйл явдлыг нэрлэжээ.
    Монголын бурханы шашинтны төв Гандантэгчилэн хийдээс 17-р жарны Усан луу жилийн онцлох 10 үйл явдлыг нэрлэжээ.


1. IX БОГД ЖЭВЗҮНДАМБА ХУТАГТ НИРВААН ДҮР БАРИХ ЁСЫГ ҮЗҮҮЛЭВ

  Монгол даяарын язгуурын ачит багш Очирдара 9-р Богд Жэвзүндамба хутагт шавь олныг дээдийн номын айлдвар, ачит зарлиг сургаалаараа цэнгүүлэн зохиож байгаад 81 сүүдэртэйгээ 17-р жарны усан луу жилийн жилийн бар сарын шинийн 8-ны луу цаг буюу 2012 оны 3 дугаар сарын нэгний өдрийн 08 цаг 30 минутанд магад утгандаа урвалтгүй очирын мөн чанарт лагшинг эрхшээсэн авч мөнхөд баригч шавь нарт түр нэгнээ уйтгар гашуудлыг төрүүлэхийн тухайтад ертөнцөөс нөгчихийн ёсыг үзүүлэн дүрст лагшингийн зохионгуйг номын агаарт шингээлээ.
   Богд гэгээн жанч халахаас олон хоногийн урьд 3-р сарын үед таалал барихаа айлдсан бөгөөд таалал төгсөхийн өмнөхөн “Би Монголдоо, шавь нартаа эргэн төрнө. Түүний төлөө хүч хатуу ерөөлийг үйлдэж байгаа, миний дараагийн дүр улс төрөөс ангид байж, зөвхөн шашны үйл хэргээ эрхлэх болно” хэмээн гэрээслэн бичээд Монгол улсын Бурханы шашны тэргүүний алтан тамганы дардсыг тэр бичгэн дээр өөрийн мутраар буулган соёрхсон. Энэ бол шашныхаа ирээдүйн бие даасан байдал хийгээд цөвгүй байлгахыг болгоосон чухал болгоолт буй за.

111
Хаврын тэргүүн сарын шинийн найман буюу 2012.03.01

2. 54 МЕТРИЙН ӨНДӨР МАЙДАР БУРХАНЫ БОЙВ /ӨЛМИЙ/-ЫГ ЗАЛАВ

  МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Төр түмний их шүтээн Мигжид Жанрайсиг бурханы өмнө Монголын оюун санааны баялаг өвийг улам тодруулах замаар өнө эртнээс улбаатай Монголын Бурханы шашны түүхийг хадгалан үргэлжлүүлэх зорилгоор “Ирээдүйн Ундраа Сан” болон уг төслийн хэрэгжүүлэгч байгууллага болох “Их Майдар сан”-аас хамтран санаачилсан Их Майдар цогцолборт сүндэрлэх 108 метрийн өндөртэй суварга бүхий 54 метрийн өндөртэй Майдар бурханы бойвыг залав.

111
Зуны адаг сарын хуучдын арван зургаан буюу 2012.08.23

3. ГАНДАН ДУГАНД ГҮНРИГИЙН ХОТ МАНДАЛ БҮТЭЭВ
Зуны адаг сарын хуучдын арван зургаан буюу 2012.08.23

4. ДҮЙНХОР БУРХАНЫ ДЭЛГЭР ЖИНСРЭГ ЦУТГАВ
Зуны адаг сарын шинийн арван нэгэн буюу 2012.09.10
  Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын дэргэдэх Намжил дацангийн хансүр, лхаарамба Жадо ринбүүчигийн 2012.07.29-нөөс эхлэн хөтөлсөн Цогт Цагийн Хүрдэн буюу Дүйнхор бурханы  хөтөлбөрийн дагуу Гандантэгчэнлин хийдийн 30 гаруй хувраг Дүйнхор бурханы нямба бүтээлийг сар гаруй хугацаанд гүйцэт төгсөгснөөр жинсрэг буюу гал мандлыг Жадо ринбүүчи, дэд хамба Н.Нанзаддорж нар дэлгэрэнгүй ёсоор цутгалаа. Энэ зан үйл их хэлмэгдүүлэлтээс хойш бүрэн тасарсан байсан юм.

111

5. НОМЫН БАЯР
Намрын эхэн сарын хуучдын хорин долоон буюу 2012.09.13
  Монгол Улсын Ерөнхийлөгч ивээл дор зохион байгуулагдсан “Номын баяр”-ын нээлтийг МБШТөв Гандантэгчэнлин хийдэд зохион байгуулав. Энэ үеэр 1990 оноос хойш Бурханы шашны лам хуврагууд, ТББ, хувь хүмүүсээс эрхлэн гаргаж хэвлэсэн ном зохиолууд болон эртний Энэтхэг, Төвд, Монголын мэргэдүүдийн нэн ховор зохиолыг нийт олонд гурван хоногийн турш сонирхуулжээ.

111
6. ЛУСЫН БУМБА БҮТЭЭЖ ТАХИВ
Намрын эхэн сарын хуучдын хорин найман буюу 2012.09.14
  Хүрээний олон нандин уламжлалын нэг бол намрын эхэн сард эд баялгийг эрхшээгч Гонгор, Намсрай, Дарь-Эх, лусын бумбаны тахилга үйлддэг ёс байсан ажээ. Энэ ёс цагийн эрхээр түр тасарсан байсныг Гандантэгчэнлин хийдээс 2010 онд Гонгор, Намсрайн бумба тахих, бүтээх ёсыг дахин сэргээж 2012 оноос лусын бумба бүтээж, тахив.

111

7. ЭРДЭНЭТ ХОТОД СҮНДЭРЛЭСЭН ИХ ШҮТЭЭН
Намрын эхэн сарын хуучдын гучин буюу 2012.09.16
  Хутагт ламын Ганданшаддүвлин хийдийн хансүр лам Б.Мөнхтогоо, Эрдэнэт хивс ХХК-ийн захирал Д.Өнөбат нар анх Монгол орны тусгаар тогтнол, эв нэгдэл, монголчуудынхаа сайн сайхны төлөө тустай байх их шүтээнийг өөрсдийн нутаг орондоо бүтээн босгох санааг санаачласныг тухайн үеийн Орхон аймгийн засаг дарга Г.Шархүү дэмжиж Эрдэнэ хот байгуулагдсаны 30 жилийн ойгоор албан ёсоор шав тавьж байсан Бурхан багшийн сэрэг дүрийн цогцолбор бүхий цэцэрлэг Орхон аймгийн Баян-Өндөр хайрханы өвөрт Эрдэнэт хотын 35 жилийн ойтой давхцан 2012.09.16-нд Эрдэнэт үйлдвэр ХХК, сүсэгтэн олны дэмжлэг хандиваар бүтэж, номын дагуу сүншиг аравнайг үйлджээ.
  Эл шүтээнт цогцолбор нь 100 метрийн голч бүхий дугуй талбайд байрласан, найман суваргатай, хурал ном  хурж болох дуганатай, түүний дээр залрах Бурхан багштай юм. Бурхан багшийн өндөр дангаараа 17м, суурийн дуганы хамтаар нийт өндөр 22,5м бүхий төр түмний шүтээн Мигжиджанрайсиг бурханы дараа орох монгол урчууд, дархчуудын ур ухаанаар бүтсэн томоохон шүтээн бөгөөд орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газар болгосон байна.


111

8.
ЦААСАН ӨВИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Намрын дунд сарын шинийн есөн буюу 2013.09.24
  МБШТөв Гандантэгчэнлин хийдээс ЮНЕСКО-гийн Монголын үндэсний хороо, Бээжин дэх ЮНЕСКО-гийн төв оффис, Гёте институттэй хамтран “Сүм хийд дэх цаасан өвийг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах” сэдэвт сургалт семинарыг 9-р сарын 24-нөөс 10-р сарын 03-ны хооронд олон улсын цаасан өвийн мэргэжилтнүүдээр удирдуулан амжилттай зохион байгуулсан. Тус сургалтанд хөдөө орон нутгийн сүм хийдийн төлөөлөл болон Улсын төв номын сан, Улсын архив, Соёлын өвийн төв, Чойжин ламын сүм музей зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран оролцсон. Уг төсөл нь тус хийдийн номын сан дээр хамтран хэрэгжүүлж ЮНЕСКО-той хамтран хэрэгжүүлж буй хоёр дахь төсөл юм. 


ЕС. МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШИН СОЁЛЫН “СОЁМБО” НААДАМ
Намрын дунд сарын шинийн арван нэгэн буюу 2012.09.26
  Монголын Бурханы Шашинтны Төвийн тэргүүн лам нарын зөвлөлөөс Бурханы шашны шавхагдашгүй олон талт өв соёлыг сэргээх, уламжлуулах зорилгоор сүм хийдүүдийн лам хуврагуудыг хамруулсан Анхдугаар наадмыг Монгол орны төв, Монголын Бурханы шашин соёлын өлгий нутаг Өвөрхангай аймгийн Бат-Эрдэнэ Зуу хийдэд МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШИН СОЁЛЫН “СОЁМБО” НААДАМ нэртэйгээр 2012.09.26-09.27-ны өдрүүдэд зохион байгуулж наадамд Монгол улсын 21 аймгийн төлөөлөл, ОХУ-ын Буриад улсын Бурханы шашинтнуудын төлөөлөл, ОХУ-ын Халимаг улсын Бурханы шашинтнуудын төлөөллүүдээс байлцсан нийт 500 гаруй лам хуврагууд өөрсдийн эрдэм мэдлэг, ур чадвараар оролцов.

111
111
10. ДЭЭРХИЙН ГЭГЭЭН XIV ДАЛАЙ ЛАМ МОНГОЛЧУУДАД ЗОРИУЛЖ НОМ АЙЛДАВ
Өвлийн тэргүүн сарын шинийн долоон буюу 2012.10.20
  Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишинэнгийн айлтгалын дагуу нийт монголчуудад зориулж III Далай ламын зохиосон “Бодь мөрийн зэргийн тунгаамал алт”, Очирваанийн ван зэрэг номуудыг Дээрхийн гэгээн XIV Далай лам БНЭУ-ын Дарамсала хотод хоёр хоногийн турш айлдсан юм.

111
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • (65.28.43.7)
    Shashintan baih gedeg neg taldaa "mood" l yum daa?!
    2013 оны 02 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    11 цаг 20 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 30 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    12 цаг 9 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    12 цаг 21 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 43 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    13 цаг 11 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК