
Бүх бар, бич жилтнүүд Бага харш буюу Шишид засалтай. Бүх тахиа,үхэр жилтнүүд ивээл буюу Түнсүмийн засалтай.
1981 оны тахиа жилтнүүд 33-ний мөчлөгийн засалтай.
1 ,10,19,28,37,46,55,64,73,82,91 Мэнгэ гололсон тул мэнгэний засалтай.
Рангэг буюу өөрийн тотгор гэдэг нь:
Өөрийн төрсөн жил гарч буй жилтэй давхацвал зурхайд жил орох хэмээдэг. Бүх могой жилтнүүд рангэг буюу жилийн засалтай.
13-ны жилийг: Хүү жил гэдэг ба бие махбодь хямрах гэм байх тул Нанжид , Банзрагч , Лхамын ганшиг ,Жадамба уншуулна.
25-ны жилийг: Нөхөр жил гэх ба Жаргал зовлон ээлжлэх жил гэж үздэг ба ажил үйлс эрүүл мэндээ ихэд анхаарвал зохилтой.Цэнд ,Жанаггагдог ,Дорж намжимийн жавти уншуулна.
37-ны жилийг: Дайсан жил гэдэг ба Өвдөх хийгээд гарз гарах жил хэмээн үздэг. Улаан юм ,Цэгмэдийн чог ,Ча сүм ,Лүсын дорма уншуулна.
49-ний жилийг: Эх жил гэдэг ба хийморь доройтох гэм байх тул нити ,хийморын сан , жанцан зэнмү бүнжин зэрэг гүрмэнд сайн шамд.
61-ний жилийг: Өөрийн жил гэх ба шулмасын хорлол гарах тул ширнэн уншиулж сац ,цэгмэдийн чог тэргүүтэй гүрмийг сайтар үйлд.
73-ний жилийг: Хүү жил гарах тул 13-ны жилтэй адил.
85-ны жилийг: Нөхөр жил гарах тул 25-ны жилтэй адил.
97-ны жилийг: Дайсан жил гарах тул 37-ны жилтэй адил гэх мэт үргэлжилнэ.
Бүх могой жилтэн Жил орж буй тул Рангэг буюу жилийн засалтай