
Энэтхэгийн Дели хот дахь парламентын ордонд зэвсэгт халдлага үйлдсэн хэргээр ногооны худалдаачин байсан Афзал Гүрүг өчигдөр цаазалжээ. Тэрбээр 2001 онд парламентын ордон руу таван буутай этгээд халдаж, 14 хүний амийг хөнөөсөн хэрэгт холбогдсон ч үүнийгээ үгүйсгэсээр байсан юм. Афзал Гүрүг шүүхийнхэн алан хядагчдад зэвсэг нийлүүлсэн гэж буруутгасан байна. Энэтхэг улсад цаазын ял оноох нь ховор бөгөөд хамгийн сүүлд 2004 онд л Мумбай хотын метронд тэсрэх бөмбөг тавьсан хэрэгтэнг цаазалсан аж.
Энэтхэгийн парламентын ордонд гарсан хэрэгт тухайн үед Пакистаны бүлэглэлийг буруутгаж байсан нь хоёр орны харилцаанд хурцадмал байдал үүсгэж байсан. Пакистаны тал энэ хэрэгт ямар ч холбоогүй гэж удаа дараа мэдэгдэж байлаа. Афзал Гүрү болон түүнтэй хамт шалгагдаж, 10 жилиин хорих ял авсан этгээд ч мөн хэргээ хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс энэ халдлагад Пакситан холбоотой эсэх маргааныг тасалж чадаагүй юм. Уг халдлагад таван цэрэг болон 9 ордны ажилтан амиа алджээ.