зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сөрөг энергийг гэрээсээ хэрхэн хөөх вэ?

2013-2-10
0
ЖИРГЭХ
Сөрөг энергийг гэрээсээ хэрхэн хөөх вэ?
сөрөг энергиЗарим айлд ороход амьсгалахад нэг л чөлөөтэй хөнгөн байдаг бол зарим нэг айлын гэрт амьсгаа давчдаад цээжин дээр юм дараад, амьсгаа авахад ч хэцүү мэт санагдах нь бий. Хүмүүс ийм газраас эргэж харалгүй зугтахын түүс болж дахин очихыг хүсдэггүй. Хэрвээ энэ нь өөрийн чинь амьдардаг гэр биш, хаа нэг очдог, удаан саатаад байдаггүй газар бол ч бас яахав. Гэтэл яг дээрх шиг зүйлийг өөрийнхөө гэрт мэдрээд эхэлвэл харин яах вэ, ямар арга хэмжээ авах вэ? Танд гэр орноосоо сөрөг муу энергийг хэрхэн зайлуулах, түүнээс хэрхэн хамгаалах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.

Сөрөг энерги хуримтлагдсан эсэхийг яаж мэдэх вэ?

Гэр оронд тань сөрөг муу энерги байгаа эсэхийг шалгах хамгийн энгийн арга бол лаа асаагаад бүх өрөө тасалгаануудаар явж үзэх. Ингэхдээ 00, банн, хонгилын өрөөгөө ч гэсэн мартав. Хэрвээ лааны чинь дөл сүүмэлзээд, хийсээд тогтворгүй байвал таны гэрт ямар нэг муу энерги хуримтлагдсан байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл сэтгэл санаагаар унах, гэртээ байхаас дургүй чинь хүрэх, найз нөхдийн чинь зочлох тоо цөөрөх, лааны дөл сүүмэлзэж хийсэх зэрэг шинж тэмдгүүд нь бүгд сөрөг энерги хуримтлагдсаны дохиог танд өгч байгаа хэрэг.

Гэрээ шалгах бас нэг арга бол гэрийн тэжээвэр амьтдынхаа ааш аягийг ажиглах. Тэд сөрөг энергийг хамгийн түрүүнд мэдрэх бөгөөд тавгүйрхэж, аль болох хаалганы хажууд унтахыг хичээж, боломж гарвал гарахаар тэмүүлцгээдэг. Байдал бүр их хурцадсан үед буюу муу энерги ихээр хуримтлагдсан үед тэд эзнээсээ зайлсхийн зугтааж, хоолондоо дургүй болж, онцын шалтгаангүйгээр өвдөж эхэлдэг. Хэрвээ танд гэрийн тэжээвэр амьтад байхгүй бол найзаасаа юмуу хөршөөсөө түр авч болох юм.

Сөрөг энергийг илрүүлэх бас нэг арга бол тасалгааны ургамлууд. Хөрс, бордоо, арчилгаа сайн байхад тэд гэнэт өвдөх юмуу үхэж эхэлбэл танай гэрт ямар нэг муу зүйл шүглэсэн гэсэн үг. Гэхдээ энд нэг юм сануулахад зарим цэцэг өөрийг нь арчилж торддог эзнийхээ биеийг өвдөх үед өвчилж, нэг ёсондоо тэдний амийг амиараа хамгаалан үхэх хүртэл тохиолдол байдгийг санахад илүүдэхгүй.

Сөрөг энерги юунаас бий болдог вэ?

Муу энерги бий болоох шалтгаан нь гэрт чинь амьдардаг хэн нэгэнд хараал хийлгэх, хараал шингэсэн эд зүйлс гэр орондоо авч ирснээс болсон байх магадлалтай. Бас нэг шалтгаан нь хар муу санаатай хүнтэй цуг амьдрах, эсвэл танд муу санаж явдаг хүн байн байн зочилж ирдгээс ч болж болно. Ийм тохиолдолд гэр оронд чинь сөрөг муу энерги хуримтлагдсаар байгаад дотор нь амьдардаг хүмүүст нөлөөлж, хэрүүл маргаан, болчимгүй бусармаг үйлдэл, өвчин зовлонд хүргэдэг. Сөрөг энерги хуримтлагдах бас нэг шалтгаан нь удаан хугацаагаар өвчилж байсан хүний үхэл байх магадлалтай. Ужиг өвчтэй хүний гомдоллох, уйлах, ёолох нь гэрийн аура /гэрлэн бүрхүүл/-г маш ихээр сүйтгэдэг. Тиймээс өвчтэй хүнийг эдгэмэгц гэрээ сайтар цэвэрлэж, арц хүжээр ариулах хэрэгтэй. Өвчтэй байх үед нь ч гэсэн хааяа арц хүж уугиулж байх нь эдгэрэлтэнд нь сайнаар нөлөөлдөг.

Орон гэрээсээ сөрөг энергийг хэрхэн зайлуулах вэ?

Хамгийн үр дүнтэй арга бол гэртээ лам хуврага залж ном уншуулж, сан тавиулах. Гэхдээ заавал лам гэлгүй та өөрөө ч гэсэн сөрөг энергийг зайлуулж чадна.

Юуны өмнө орон гэрт тань гадны эд зүйлс байгаа эсэхийг сайтар шалга. Зөвхөн гэр дотроо ч биш хаалганы чинь гадна зүү хатгах, юм наах гэх мэтээр хараал хийсэн байхыг ч үгүйсгэх аргагүй. Бүгдийг олж илрүүлснийхээ дараа бөөгнүүлж байгаад гэрээсээ аль болох хол аваачиж шатаагаад, үнсийг нь гай түтгэр зайлуулах тарни уншингаа газарт булах хэрэгтэй. Ингэсний дараагаар гэрээ арцаар сайтар ариулаарай. Түүнчлэн танд муу юм санадаг хүмүүсийг гэртээ оруулахаа боль.

Хар муу санаатай хүн яах ч аргагүй ороод гарсан тохиолдолд сонгино арилгаад тэр хүний хамгийн удаан суусан юмуу байсан газарт нь тавиад хонуулна. Шөнийн туршид сонгино сөрөг энергийг өөртөө шингээж авдаг. Өглөө сонгиныг гартаа хүргэлгүйгээр гялгар уутанд хийж сайтар ороогоод гэрээсээ аль болох хурдан зайлуулах хэрэгтэй.

Сөрөг муу энергиэс хамгаалах аргууд

Сардаа ядаж нэг удаа лаа асаагаад өрөө тасалгаануудаа тойруулах, арц хүж уугиулж ариул. Гэрийнхээ хаалганы дотор талд зүү хатгаж орхих нь гэрт чинь нэвтрэхийг оролдсон аливаа сөрөг энергийг үргээх болно.

Гэртээ эмтэрсэн, цуурсан, хэмхэрсэн аяга шаазан, эд зүйлс, хуучирсан хэрэггүй хувцас хунар бүү хадгал. Энэ бүгд сөрөг энергийг өөртөө татаж, эерэг энергийн урсгалыг удаашруулж байдаг. Энд орон гэрээ цэвэрлэх ч бас хамаарна. Та гэр орноо хэдийчинээ цэвэрхэн байлгана, сөрөг муу энерги нэвтрэн орох, хуримтлагдах эрсдэлийг төдийчинээ багасгана. Хагархай юмуу цав гарч цайр нь хөдөлсөн толь муу энерги цуглуулдаг тул тийм толийг хамгийн түрүүнд гаргаж хаях хэрэгтэй.

Хамгийн гол нь харьцахад түвэгтэй, уулзаж ярилцсаны дараа толгой чинь өвдөж, амьсгал чинь давчиддаг, муухай зүүд зүүдлэгддэг хүмүүсээс зайлсхийж, аль болох гэртээ оруулахгүй байх хэрэгтэй.

Ингэлээ гээд таныг муухай ааштай гэж хэлвэл хэлнэ л биз, хамгийн гол нь та өөрийнхөө гал голомтыг муу муухай бүхнээс хамгаалах эрхтэй гэдгийг сана.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • кккк (202.126.91.171)
    ялангуяа энэ муу юм хийдэг, тамхи архинд донтсон улсууд тэр бузар дэвэнд дүүрэн баригдаад тэд нар нь тийм муу муухай зүйлийг хийлгэж түүгээрээ хооллож байдаг гэж байгаа юм. архи тамхи татдаг хүний тэр муухай үнэр танар хөлс ялгадасаар хооллож байдаг . тэгээд уухаа больчихоор тэр дэв бузарууд нь өлсөж нөгөө хүнийг муу муухай зүйлээ хий архи тамхиа тат гэж байнга шаардаж байдаг учраас хичнээн гаръя гэсэн ч дэв бузартаа дийлдэн дахиад л муу муухай зүйлээ хийж эхэлдэг гэж байгаа юм даа. тэхээр тэвчих л хэрэгтэй болж байгаа юм. уг хүн өөрөө тэвчээд гарчихвал тэр дэв бузарууд нь өлсөөд үхэх эсвэл өөр нэгэн хүнийг бузартуулахаар явдаг гэж байна даа
    2013 оны 02 сарын 13 | Хариулах
  • кккк (202.126.91.171)
    мухар сүсэг ч биш угаасаа байдаг зүйл түүнээс урьдчилан сэргийлж байхад юу нь муу гэж . арц хүж уугиулах нь бидний эргэн тойронд байнга байдаг дэв бузар муу муухай юмсыг сайхан үнэртэнээр тэжээж байдаг тул тэд нар хор хүргэх магадлал бага гэж үздэг гэсэн тиймээс гэртээ арц хүж уугиулж ариусгаж байх нь танд ч тэдэндч сайн. түүнээс мухар сүсэг биш шүү. гэвч таны билэг оюун юу хүсэж байна түүгээрээ л бол . тийм юм байхгүй гэж байвал больчихно л биз.
    2013 оны 02 сарын 13 | Хариулах
  • Enkhe (86.42.215.86)
    Muu energyes hamgaalah hamgiin sain arga bol geree gangaar ariulj, heruul shuugian hiihgui , ayga tavag hool undaa il uldeehgui tseverleed untah arga yum. Muu energy gej uneheer baidag buguud enend muhar suseg yamar ch hamaagui bolno.
    2013 оны 02 сарын 11 | Хариулах
  • (182.160.41.68)
    diavol geh shig terig chin mongoloor tiiren gedeg bizde yer n gerte laa asaaj bh zuger yum bile bas arts huj uuguulah muhar suseg bish lde medej setgele sain saihan bodol sanagar duurgeh
    2013 оны 02 сарын 11 | Хариулах
  • дд (202.72.243.66)
    мухар сүсэгт бүү автаарай хүмүүсээ бид чинь бичиг үсэг тайлагдсан иргэд шүү дээ африкууд биш
    2013 оны 02 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Бичиг үсэг тайлагдсан л бол муу зүйлд өртөхгүй гэсэн үг биш шүү дээ энэ ертөнцөд ад хорлолын муу хий зүйлс их бдаг. Тэрнээс л өөрсдийгөө хамгаалах тухай яригдаад бна. Угаасаа одоо чинь их цөвүүн цаг эхэлсэн үе шүү дээ
      2013 оны 02 сарын 11
  • (65.28.43.7)
    Diavol l shuglesen l baihgui yuu? Yamar yumnyih n" surug energi baih vee dee, naad dah chini "Person" shuu dee!
    2013 оны 02 сарын 11 | Хариулах
  • (194.204.198.202)
    medehed iluudehgui ee
    2013 оны 02 сарын 11 | Хариулах
  • (202.70.46.206)
    argo bagsh bichsen bh kkk shal balai yum
    2013 оны 02 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    11 цаг 21 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    12 цаг 22 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 37 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 45 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    13 цаг 13 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК