Л.Цэрэнтогтох түрүүлж, Б.Баатарцол үзүүрлэв

Сар шинийн баярт зориулсан "Бөхийн баяр" цуврал барилдаан явагдаж байна. Өчигдөр аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Тус барилдаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын харъяат, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо, Хантайшир дэвжээ”, Газар холдинг компанийн бөх, аймгийн арслан найм даван түрүүлж, Баян-Өлгий аймгийн Булган сумын харъяат “Хилчин” спорт хороо, “Бес богда бүргэд” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Баатарцол үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Жавхлант дэвжээ, "Энгүй тал" компаний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Увс аймгийн Тэс сумын харьяат "Увснуур" дэвжээний бөх аймгийн арслан Т.Баасанхүү нар шалгарч үлджээ.