Хийморийн овоо руу гарах иргэдийн анхааралд
"Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжүүлж буй Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүртэл шинээр барих 17.6 км авто замын баруун хэсэг болох Яармагийн гүүрнээс Богины ам /хуучин Цанын бааз/ хүртэлх хэсэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэх боломжгүй, хаалттай байгаа юм байна. Хийморийн овоо руу гарахын тулд Зайсан толгой талаасаа орж Богины ам /хуучин цанын бааз/ хүртэл тээврийн хэрэгслээр явна. Богины амнаас Хийморийн овоонд явганаар гарах боломжтой юм. Хаалттай зам нь хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй, хальтиргаа гулгаа ихтэй тул нэвтэрч орох нь аюултай болохыг иргэдэд анхааруулж байна.

