
Монгол бөхийн өргөөнд Сар шинийн барилдаан эхлээд байгаа билээ. Наадмын барилдаан эхлэнгүүтээ л шуугиан дэгдээлээ. Монгол улсын залуу аварга С.Мөнхбат ӨМӨЗО-ны залуу бөхөөр нэг давж хамгийн түрүүнд туг тойрсон бол МУ-заан Д.Бумбаяр Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн начин М.Балжиннямд өвдөг шороодлоо.
Дашрамд дуулгахад энэ жилийн сар шинийн барилдаанд Г.Өсөхбаяр аварга зодоглоогүй бөгөөд мөн цолгүй залуу бөхчүүд 256 бөхийн тоонд багтаагүй юм.
Сэтгэгдэл (2)