Улаанбаатарт 18 градус хүйтэн байна
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 17-19 градус хүйтэн байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос секундэд 4-9 метр, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт, Эг-Үүр, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын саваар 20-25 градус, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 17-22 градус, Говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 17-19 градус хүйтэн байна.