Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж арвандолдугаар жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн цагаан сарын шинийн нэгний өглөө Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Үүний дараа Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд золгох ёслолд оролцох юм байна. Мөн ахмад настны төлөөлөл болсон есөн азай бууралтай золгож хамтдаа дурсгалын зураг татуулж сэтгүүлчдэд ярилцлага өгөхөөр болжээ.



















































