Монголын дипломат ажилтан Орос-Польшийн хил дээр баривчлагдсан шалтгаан нь тамхины наймаатай ямар ч холбоогүй гэж ГХЯ-ны Консулын газрын дарга Д.Ганхуяг мэдэгдэв. Москва дахь Монголын ЭСЯ-ны II нарийн бичгийн дарга А.Батсайханы баривчлагдсан шалтгааныг консулын албаны шугамаар тодруулж байгааг Д.Ганхуяг хэлээд, тамхины наймаа хийж яваагүйг нь албан ёсоор нотоллоо. Энэ явдал нь А.Батсайханы эдэлдэг дипломат эрх ямбатай ямар нэг байдлаар холбоогүй бөгөөд түүний хувьд дипломат эрх нь зөвхөн ОХУ-ын нутаг дэвсгэрт хүчинтэй аж. Тэрбээр 2003-2007 онд Польш улсад суугаа манай ЭСЯ-нд дээгүүр алба хашиж байгаад монголд ирсэн бөгөөд 2008 онд Москва дахь ЭСЯ-нд томилогдон ажиллах болжээ. Д.Ганхуягийн хэлсэнээр, сүүлийн жилүүдэд Европын нэр бүхий улсуудад суугаа Монголын дипломат ажилтнууд удаа дараа тамхины хууль бус наймаанд холбогдсоныг ГХЯ анхааралдаа авч, нэр бүхий хүмүүст зохих шийтгэл оногдуулахын хамт ЭСЯ-дад хатуу анхааруулсанаар энэ явдал бүрмөсөн зогссон гэнэ.
Европын орнуудад суугаа Монголын дипломат ажилтнууд тамхины хууль бус наймаа хийж хэрэгт холбогдсон явдал сүүлийн арваад жилд бараг жил алгасахгүй гарсан боловч манай ГХЯ тэдгээрийг албан ёсоор хүлээн зөвшөөрч байсан нь тун ховор юм. Д.Ганхуягийн мэдэгдэл мөн л тогтсон ийм жишгийг санагдуулж байгаа хэдий ч, хэрэг явдлын үнэн учир ядаж Польшийн талаас удахгүй албан ёсоор тодорхой болох биз ээ.