Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал цагаан сарын баярын өдрүүдэд ажиллах худалдаа , үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг баталлаа. Хуваарийн дагуу дараах аж ахуй нэгж, худалдаа үйлчилгээний газрууд иргэдэд үйлчлэх юм.ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ
Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 02- р сарын 11, 12 –нд амарч, 02- р сарын 13 - с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
-“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 02 –р сарын 11 –нд амарна. 02 –р сарын 12 –нд “Номин их дэлгүүрийн” 1 дүгээр танхим, УИД “Номин супермаркет”, “Номин агуулах худалдаа”, бусад супермаркетууд 11.00 -19.00 цагт ажиллана. Номингийн бүх салбарууд 02 –р сарын 13 -аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
-“Боса” сүлжээний дэлгүүрүүд баярын өдрүүдэд амралтгүйгээр 09.00 –22.00 цагийн хооронд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
-“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 02 –р сарын 11, 12 –нд амраад, 02- р сарын 13 –с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
-“Скай” их дэлгүүр, “Скай” хайпермаркет 02 –р сарын 10, 11, 12 –нд амраад, 02 –р сарын 13 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
-“Нарантуул” худалдааны төв 02 –р сарын 11 –ээс эхлэн 02 –р сарын 22–ныг дуустал амарна. 02-р сарын 23 –с эхлэн ердийн цагийн хувиарийн дагуу ажиллана.
-“Хар хорин” худалдааны төв 02 –р сарын 11 -ээс эхлэн 02 –р сарын 16 –ныг хүртэл амрана. 02 –р сарын 16 –аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
-“Барс” худалдааны төв битүүний өдөр буюу 02 –р сарын 11, 12, 13 –нд амраад, 02 –р сарын 14 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
-“Хүчит шонхор” худалдааны төв 02 –р сарын 11, 12, 13 –нд амраад, 02 –р сарын 14 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
-“Да хүрээ трейд” техникийн зах 02 –р сарын 11, 12, 13 –нд амраад, 02- р сарын 14 – с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
-Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 02 –р сарын 11, 12, 13 –нд амраад, 02 –р сарын 14 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.



















































