зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Цагаач: Амийг нь амиар солих шийдвэр гараасай л гэж бодож байна

2011-11-15
0
ЖИРГЭХ

16Баянзүрх дүүргийн  есдүгээр хорооны нутагт 20 настай охины амийг  хөнөөж, цогцсыг нь шатаасан Ч.Ганжаргал, Э.Ууганбаяр нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцэж байна. Хуралд улсын яллагчаар Г.Мижиддорж, өмгөөлөгчөөр Б.Ганбаатар, Г.Хишигжаргал, Б.Баясгалан, Н.Лхагвацэрэн, хохирогчийн эцэг эх нар оролцож байна. Хэдийгээр хохирогч, шүүгдэгч нарын талаас өвөө, эмээ ах дүү нар нь ирсэн боловч хаалттай хэлэлцэж байгаа учраас оруулсангүй.

Шүүгдэгч Ч.Ганжаргал, Э.Ууганбаяр нарыг өнгөрсөн зургадугаар сард автомашин жолоодон хотын хөдөлгөөнд оролцож байхад нь Замын цагдаагийн ажилтнууд саатуулан шалгажээ. Гэтэл тэд жолооны үнэмлэхгүй замын  хөдөлгөөнд оролцож байсан аж. Иймд Тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашаанд машиныг нь тавиулаад өөрсдийг нь саатуулан хэний машиныг ямар зорилгоор жолоодож яваа талаар нь тайлбар авсан байна.

Гэтэл тэдний унаж явсан автомашиныг эзэмшигч бүсгүй гэртээ ирсэнгүй хэмээн нийслэлийн хэмжээнд зарлагдсан байсан гэнэ. Энэ дагуу тэднийг саатуулан УМБГ, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгажээ.

Ч.Ганжаргал, Э.Ууганбаяр нар нь алга болсон гэх охины амийг   хөнөөгөөд Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг, Шархадны гэр хорооллоос цааш байдаг хогийн цэгийн орчимд, жалганд цогцсыг нуусан байсан аж. Хэргийн газрын үзлэгээр талийгаачийн цогцсыг гэмт хэрэгтнүүд ул мөрөө баллахын тулд шатааж, улмаар булсан байжээ. Мөн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийг хөнөөгөөд дараа нь шатаасан гэдэг нь батлагдсан байна.

Тэд мөрдөн байцаалтын явцад “Машинтай болж, гудамжаар зугаалахын тулд уг эмэгтэйд халдсан. Тэгээд боомилж, ухаан алдуулах зорилготой байсан ч нас барсан болохоор нь ул мөрөө балласан” гэж мэдүүлж байсан юм.

Хурлын өмнө хохирогчийн эмээ  Х.Цагаачаас цөөн асуултад хариулт авлаа.

16-Хохирогчийн ар гэрийнхнийг яагаад оруулсангүй вэ?

-Шүүгдэгчид насанд хүрээгүй хүүхдүүд учраас олон хүн оруулахгүй. Хохирогчийн аав ээжийг л оруулна гэж байна. Эмээ өвөө нар нь шүүх хуралдаанд орж болохгүй юм байх.

-Хэрэг хийсэн хүүхдүүдийг та нар таних уу. Нэг нь мэдүүлэгтээ охины чинь найз залуу гэж хэлсэн байсан. Энэ талаар мэдэх үү?

-Энэ хүүхдүүд өөрсдөө тэгж мэдүүлээд байгаа болохоос бид огт танихгүй.

-Ар гэрийнхэн нь танайхантай уулзсан уу?

-Ерөөсөө уулзаагүй. Ямар хүмүүс байдгийг нь ч мэдэхгүй явна.

-Шүүх хурлаас ямар шийд хүлээж байна вэ?

-Амийг нь амиар солих шийдвэр гараасай л гэж бодож байна. Бид бол насан туршийн гомдол, харуусалтай үлдэж байна.

Хохирогчийн өвөө Ж.Чулуунням

Энэ бол зохион байгуулалттай хэрэг

-Хэргийн талаар жаахан тодруулахгүй юу?

-Өнгөрсөн зургадугаар сарын 16-нд манай охин гэрээсээ гараад эргэж ирээгүй.  Бид цагдаад мэдэгдсэний дагуу хоёр хоногийн дараа амь насаа алдсан, тэр ч бүү хэл шатаагдсан байдалтай олдсон. Анх таван хүүхэд шалгагдаж байсан. Харин мөрдөн байцаалтын явцад хоёр нь л үлдсэн байгааг гайхаж байна. Үлдсэн гурван хүүхэд хэрэг гарах үед хамт байсан учраас ямар нэгэн байдлаар оролцсон л гэж бодож байна.  Энэ хүүхдүүдийг миний охиныг эхлээд алсан байгаа юм. Тэгээд машинаа мөргөлдүүлчихээд, нуугаад хаясан байсан. Машиныг задлаад зарах байсан юм уу эсвэл бас шатаах байсан уу бүү мэд. Дараа нь Зайсан толгой гарч архидаж байгаад тавуулаа баригдсан байгаа юм. Тэгэхээр үлдсэн хүүхдүүд энэ хэрэгт хамаатай. Энэ бол миний бодлоор зохион байгуулалттай хэрэг.

-Энэ асуудлаар прокурорт хандсан уу?

-Тэгэлгүй яахав. Үлдсэн гурван хүүхдийг шалгаж өгөөч гэж өргөдөл хүртэл гаргасан. Прокурорын зүгээс тэр хүүхдүүдийг шалгах шаардлагагүй, өгсөн үүргийн дагуу  шалгалтыг хийж байна гээд байгаа юм.

-Та талийгаач охинтойгоо хамт амьдардаг байсан уу?

-Үгүй. Охин маань гэртээ эцэг эхтэйгээ хамт амьдардаг байсан. Миний хоёр дахь хүүгийн маань хүүхэд л дээ.

-Хэрэг хийсэн хүүхдүүдийн унаж явсан машин одоо бий юу.  Хэнийх байсан юм бэ?

-Талийгаач охины аавынх нь машин. Тэрийг унаж яваад л охин нь амиа алдсан байхад одоо тэрийг яаж хэрэглэх вэ дээ.

-Хэрэг гарсныг хэзээ мэдсэн бэ?

-Хоёр хоногийн дараа мэдсэн. Охиноо олдохгүй болохоор нь зарлуулсан. Гэтэл авто тээврийн газраас машин нь байна гэж мэдэгдсэн. Тэгээд яваад очтол өөрөө байгаагүй гэсний дагуу бид очсон. Гэтэл аль хэдийнэ хүний гарт амиа алдсан байсан.

-Талийгаач ямар нэгэн ажил эрхэлдэг байсан уу?

-Үгүй ээ. Сургуулиа төгсөөд гэртээ байдаг байсан.

-Охины тань амийг хөнөөсөн хүүхдүүдийг өмнө харж байсан уу. Нэг гудамж хороо ч юм уу ойр байсан юм болов уу?

-Үгүй ээ огт танихгүй хүүхдүүд байна. Дөнгөж сая л харлаа. Манайх Гачууртад, харин охиныг маань хөнөөсөн хүүхдүүд Шархаданд байдаг юм гэсэн. Таних нь бүү хэл хараа ч үгүй.

-Яаж тааралдаад хамт явсан юм бол. Охин тань орой үдэш гадуур хэр гардаг байсан бэ?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Манай охин айлын том нь, доороо хоёр дүүтэй. Орой үдэш гадуур гараад байдаггүй их томоотой охин байсан.

Харин шүүгдэгч нарын талаас тэдний ах дүү нар нь ирсэн байв. Ингээд шүүгдэгч Ч.Ганжаргалын ах Ч.Баяржаргалаас цөөн асуултад хариулт авлаа.

Хэрэг хийгээгүй гэдгээ батлах захиаг нь мөрдөн байцаагч нь ураад шидсэн

-Надад үнэндээ хэлэх үг алга. Гавьяа байгуулсан биш. Гэхдээ нэг юм хэлэхэд, Миний дүү өөрийгөө гэм буруугүй гэдгийг баталсан захиаг УМБГ-ын  ахлах мөрдөн байцаагч Гантулга гэж хүнд өгөхөд захиаг нь ураад шидсэн гэсэн. Тэр өдөр би дүүгийнхээ гэр бүлийн төлөөлөгчөөр нь очиж мөрдөн байцаалтад оролцсон. Тэр үед миний дүү мөрдөн байцаагчдаа “Та миний өгсөн захиаг над руу шидсэн” гэдгийг хэлж байсан. Дараа нь захиаг Архивын дарга, дэд хурандаа Тунгалаг гэх эмэгтэй авсан юм билээ. Одоо тэр захиаг нь манай гэр бүлийнхэн олж авч чадаагүй явна. Энэ маш чухал захиа байсан гэдгийг би мэдэж байна.

16-Захиан дээр юу гэж бичсэн байсан юм бол?

-Тэрийг би уншаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрийнхөө гэм буруугүйг нотолсон байсан гэсэн.

-Мөрдөн байцаалтын үед дүүтэйгээ уулзсан юм байна. Хэргийн талаар юу гэж байх юм?

-Хэрэг хийгээгүй, хүн алаагүй гэдгээ л хэлсэн.

-Өмнө талийгаач охиныг дүү чинь таньдаг байсан юм болов уу. Тухайн үед яагаад хамт явсан юм бол?

-Тэрийн сайн мэдэхгүй байна.

-Дүүгийн чинь найз охин юм биш үү. Өөрөө мэдүүлэгтэй хэлсэн байсан?

-Мэдэхгүй байна.

-Энэ хэрэгт анх таван хүүхэд холбогдсон юм билээ. Та тэр хүүхдүүдийг таних уу?

-Эхлээд тавуулаа байсан. Харин одоо хоёр хүүхэд л үлдээд байна. Тэр хүүхдүүд уг нь гэрч л дээ. Яагаад байхгүй байгааг нь гайхаад л байна.

-Дүүгээ хоригдсоноос хойш уулзсан уу. Өөрөө юу гэж байх юм?

-Нэг л удаа уулзсан. Би энэ хэргийг үйлдээгүй гэж л хэлсэн.

-Дүү тань сургуульд сурдаг байсан уу. Ямархуу зан ааштай хүүхэд вэ?

-Миний дүү ээж аавын хайртай хүү. Сургуулиа дөнгөж төгссөн. Хайран хүүхэд.

Б.Чимэг

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    11 цаг 42 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    11 цаг 44 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    12 цаг 10 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    12 цаг 51 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    14 цаг 1 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    14 цаг 11 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    14 цаг 32 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    15 цаг 17 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    15 цаг 29 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    15 цаг 36 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    16 цаг 28 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    16 цаг 40 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    17 цаг 12 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    17 цаг 28 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    17 цаг 47 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    18 цаг 22 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    18 цаг 26 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    18 цаг 35 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    20 цаг 25 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    20 цаг 34 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК