НҮБ-ын энхийг санхиулах үйл ажиллагаанд оролцсон офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид болон тэдний гэр бүл, ахмад дайчдад зориулсан гурван одтой “Энхийн төлөө цогцолбор” амралтын газар Санзайн цэргийн амралтад нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ерөнхий сайд С.Батболд, БХЯ-ны сайд Л.Болд, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчид сайд ноён Ван Сяо Лун тэргүүтэй хүмүүс оролцсон юм. “Энхийн төлөө цогцолбор” барилгыг БНХАУ-ын БХЯ-наас олгосон 40 сая юаний буцалтгүй тусламжийн хүрээнд (Beijing Construction Engineering Group) компани гүйцэтгэсэн байна. Тус амралтын газар нь 51 өрөөтэй, хурлын танхим, зоогийн газар, билльярдын өрөө, саун болон чийрэгжүүлэлтийн өрөө, бассейн зэрэг амралт сувиллын цогц үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрэн хангасан байна. Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод ирсэн дайчид тус амралтын газар үнэгүй амрах бөгөөд дотоодын цэргийн албан хаагчид хөнгөлөлттэй, жирийн иргэд төлбөрөө төлөөд амарч болох юм байна. Т.Хулан

Сэтгэгдэл (1)