Нийслэлийн Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутагт 20 настай охины амийг хөнөөж, цогцсыг нь шатаасан Ч.Ганжаргал, Э.Ууганбаяр нарт шүүх бүрэлдэхүүн тус тус 15 жилийн хорих ял оноох шийдвэрийг гаргажээ. Шүүх хуралдаанд даргалагч шүүгчээр Ч.Отгонбаяр, улсын яллагчаар Г.Мижиддорж, өмгөөлөгч Б.Ганбаатар, Г.Хишигжаргал, Б.Баясгалан, Н.Лхагвацэрэн, нар оролцсон юм. Мөн талийгаач охины аав ээж, шүүгдэгчдийн ар гэрийнхэн хүрэлцэн ирсэн байлаа. Тэднийг Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.7, 91.2.11-т зааснаар буюу шунахай сэдэлтээр, уулгалан довтлох, дээрэмдэх замаар, урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар хүний амь хөнөөсөн, 153.2-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэх үндэслэлээр буруутгаж, ялын тогтоол үйлдсэн байна. Хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Ганжаргал, Э.Ууганбаяр нар нь хоёул 16 настай. Одоогийн мөрдөгдөж буй эрүүгийн хуулиар насанд хүрээгүй хүүхдэд оноох ялын дээд хэмжээ нь 15 жил юм байна.
Б.Чимэг