Өнөөдөр үдээс хойш сайд Ё.Отгонбаяр twitter-тээ “хөөрхөн” юм бичив. Сийрүүлбэл “Германы шалгалтад хамаатны хүүxэд ороод унажээ. Босго оноо даваагүй бол болохгүй гэсэн чинь ойлгосонгүй. Ингээд нэг хамаатангvй болов” гэсэн байна. Бодвол хамаатан нь арын хаалгадах гээд бүтээгүй бололтой. Харин Германы тэтгэлэг гэж юу байдаг, хэзээ, яаж болдог нь олон нийтэд төдийлэн тодорхойгүй юм. Энэ талаар хүн асуусан бололтой, хэдэн минутын дараа Ё.Отгонбаяр “Энэ бол хамтарсан инженер технологийн тэтгэлэг. ДААД-ын ерөнхий тэтгэлэг давхар олгогддог. Тэнд ямар ч мэргэжлээр сурч болно”, “Ирэх жил өрсөлдөөн ихсэнэ. Хос дипломын ангийн оюутнууд ирэх жилээс энэ тэтгэлэгт өрсөлдөж эхэлнэ”, “Тэтгэлгийн журам манай веб дээр байгаа”, “Бид бүртгэдэг л юм шүү дээ. Шалгалтаа тэр улс нь авдаг юм” гэхчлэн бичжээ. Мөн “хамаатангүй болсон” тухай сэдэв тэр дороо дууссангүй, хэн нэгэн нь түүний twitter-т “Та хүн муутай ангилалд орж дээ” гэж бичсэнд хариуд нь “Орчихлоо л доо. Тайлбарлаад ойлгохгvй байна. Одоо муу ээжийг минь очиж зовооно доо” гэж сайд бичжээ.