БОАЖЯ-ны сайд Л.Гансүх шүүхэд нэхэмжлэлтэй “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны ерөнхий зохицуулагч Г.Уянга, түүний нөхөр сэтгүүлч А.Баатархуяг нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцэж дууслаа. Хуралдаанаар тэднийг буруутай хэмээн үзэж, А.Баатархуягийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55, Г.Уянгыг 51 дахин үржүүлсэнтэй тэнцэх буюу 14.840.000 төгрөгөөр торгохоор болжээ. Шүүх хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, улсын яллагчаар Ж.Чимгээ, шүүгчдэгчийн өмгөөлөгчөөр С.Хишигбат, Н.Цэндсүрэн нар оролцсон юм. Шүүхээс Г.Уянгыг буруутай хэмээн тогтоосон учир тэрээр УИХ-д нэр дэвших боломжгүй боллоо.
Б.Чимэг