Нью-Йоркийн цагдаагийн албан хаагчид Зүккоти цэцэрлэгт хүрээлэнгээс “Уолл Стритийг эзлэгчид”-ийг гаргаж байна. Хоёр сарын турш амьдарсан хүмүүсийн аяны майхан, ус нэвтэрдэггүй хучлага, аяны хөнжил, дүүжин орыг цагдаа нар цэвэрлэжээ. Үүнээс гадна 5554 ширхэг номыг хогийн машинд ачуулжээ. Одоо энэ цэвэрлэгээ үргэлжилж байгаа бөгөөд номын санчид интернэт хуудсандаа “Нью-Йоркийн цагдаа нар Америкийн соёлыг устгаж байна. Баримт бичиг, ном товхимол, үндэсний болон урлагийн түүхийг үгүй хийлээ. Яг одоо тэд номын сангаас 5000 номыг хогийн цэг рүү зөөж байна. Тэд үүнийг шатаах болов уу? Хотын мэр М.Блүмберг рүү залгаж, яагаад 5554 номыг хог дээр чулуудаж байгааг асуугаарай!” гэжээ.
Б.Ганбилэг