Өнөөдөр Улаанбаатар хотоос 30 км-ийн зайд орших Санзайн цэргийн амралтын дэргэд гурван одтой “Энхийн төлөө цогцолбор” амралт сувиллын газар нээлтээ хийлээ. Тус амралтын газар нь олон улсын энхийг сахиулах цэргийн ажиллагаанд оролцоод ирсэн албан хаагчид, тэдний гэр бүл, ахмад дайчдыг амраах зориулалттай байгуулагджээ. Амралтын нээлтээс өмнө Санзайгаас “Энхийн төлөө цогцолбор” хүртэлх 2.8 км-ийн урттай хатуу хучилттай замыг ашиглалтанд хүлээн авсан юм. Тус замыг “Насны зам” компани хийж гүйцэтгэсэн байна. Замын нээлтийн ажиллагаанд оролцож тууз хайчилсан З.Энхболд гишүүн “Насны зам” компанийн захирал Ш.Энхжаргалтай тусдаа уулзаж харагдав. З.Энхболд гишүүн замын компанийн захирлаас “Энэ бидний батлах ёстой шинэ стандартаар хийгдсэн зам мөн үү?” гэж асуухад тэрбээр нэлээн сандрангуй “Стандартын дагуу хийгдсэн” гэж хариулаад цааш ярьтал эрхэм гишүүн яриаг нь дуусгахгүйгээр түүнийг хаяад явчихлаа. Энэ замыг зэвсэгт хүчний хөгжлийг дэмжих сангаас 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар 14 хоногийн дотор тавьж дуусгасан гэнэ. Харахад их нарийхан зам юм. Замын нээлтийн ажиллагааны дараа Санзайгаас цааш 2.8 км яваад, дөрвөн давхар өндөртэй “Энхийн төлөө цогцолбор” амралтанд хүрлээ. Тус төвийн нээлтийн ёслол өглөөний 11 цаг 40 минутад эхэлсэн бөгөөд ерөнхий сайд С.Батболд, БХЯ-ны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн З.Энхболд, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ван Ся Лун тэргүүтэй хүмүүс оролцож үг хэллээ. Тууз хайчлах үйл ажиллагаа дууссаны дараагаар “Энхийн төлөө цогцолбор” төвийг барьж ашиглалтанд оруулахад онцгой хувь нэмэр оруулсан зарим хүмүүс, тухайлбал барилга барьсан компанийн захирал Ду Лян Ван, Хятадын элчид сайд Ван Сяо Лун нарт гардуулсан юм.
Өнгөрсөн хугацаанд манай 5200 гаруй цэргийн албан хаагч Конго, Баруун Сахар, Ирак, Афганистан, Косово, Сьерра Леоне, Гүрж, Этиоп-Эритрей, Чад, Судан зэрэг дэлхийн 10 гаруй улсад алба хаасан байна. 2009 онд БХЯ цэргүүддээ зориулж “Энхийн төлөө цогцолбор”-ыг БНХАУ-ын БХЯ-наас олгосон 40 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр бариулахаар болсон байна. Амралтын газрын шавыг одоогоос нэг жил таван сарын өмнө тавьж БНХАУ-ын барилга угсралтын “Beijing Construction Engineering Group” компани барьсан байна. Уг компани өмнө нь Улаанбаатарын төв дэхь MCS группийн “Сentral tower”-ийг барьж байжээ. “Энхийн төлөө цогцолбор” төв нь барилга архитектурын өвөрмөц дизайн шийдэлтэй, бие даасан инженерийн дэд бүтэцтэй, эко технологийн халаалтын зуух, цэвэрлэх байгууламжтай аж. Нийт 51 өрөөтэй тус цогцолбор нь гаднаа мөсөн гулгуурын талбай, хурлын танхим, зоогийн газар, бильярдын өрөө, саун болон чийрэгжүүлэлтийн өрөө, бассейнтай бөгөөд амралт сувиллын цогц үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрэн хангасан байна. Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод ирсэн дайчид тус амралтын газар үнэгүй амрах бөгөөд дотоодын цэргийн албан хаагчид хөнгөлөлттэй, жирийн иргэд төлбөрөө төлөөд амарч болох юм. Цогцолбор ирэх тавдугаар сард ашиглалтанд 100 хувь орж үйл ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд энд ажиллах бүх ажилчдыг БНХАУ-д сургаж дадлагажуулах ажээ. Цаашид Хятадын цэргийн албан хаагчдыг Монголын талын 100 хувийн хөрөнгөөр тус төвд амруулах юм байна.
Т.Хулан