Өнгөрсөн шөнө баруун зүгийн нутагт цасаар шуурч хонолоо. Энэ шуурга өдөртөө баруун аймгуудын зарим газарт үргэлжилж, 12-14 м/сек хүртэл ширүүсэх төлөвтэй. Ихэнх нутгаар үүлших бөгөөд төвийн бүс, зүүн аймгуудын хойд хэсэгт бага зэрэг цас орох магадлалтай. Харин говь нутаг, Хэрлэнбаянулаан орчим цас орохгүй гэсэн урьдчилсан мэдээллийг Ус цаг уурын хүрээлэнгээс ирүүллээ. Алтай, Хангай, Хэнтийн уулсаар 8-14 хэмийн хүйтэн байх гэнэ. Зүүн аймгуудад -8 хэмээс +1 хэм дулаан байх бол говийн аймгуудад 0-11 хэм байх юм. Улаанбаатар хотод бага зэргийн цастай, 1-3 хэм хүйтэн. Салхи зүүн өмнөөс 6-11 м/сек хурдтай үлээнэ.
    Солонгосын төв Сөүл хотод 15 хэм дулаан, үүлэрхэг өдөр ирж байна. Гэхдээ хур тунадас орохгүй гэсэн мэдээлэлтэй байгаа бөгөөд шөнөдөө үүл арилахгүй 8 хэм дулаан байх аж. Тэгвэл арлын Японы нийслэлд цэлмэг 15 хэм дулаан өдөр ирж байна. Шөнөдөө 11 хэм хүрч сэрүүсэх бөгөөд үүлших төлөвтэй. Хур тунадас орохгүй.
    Бээжин хотын тэнгэрт үүл бүрхэж байна. Өдөртөө үүлэрхэг хэвээр 15 хэм дулаан байх бол шөнөдөө үүл арилахгүй, 6 хэм дулаан хонох юм. Тэгвэл хүйтрээд эхэлсэн Москва хотод үүлэрхэг байна. Өдөртөө -3 хэм байх хэдий ч цас орохгүй. Гэхдээ шөнийн -4 хэмд бага зэрэг цас хаялах магадлалтай байгаа юм.
Б.Ганбилэг