Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Эрхүүгийн амралтын төвийн бассейнд амиа алдсан хэрэг гарлаа.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Эрхүүгийн амралтын төвийн бассейнд амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, тус бассейнд эрэгтэй хүн нас барсан байна гэсэн мэдээлэл цагдаагийн газарт иржээ. Мэдээллийн дагуу цагдаа нар хэргийн газар очиход хохирогч усан санд унаж нас барсан байдалтай байжээ. Хэргийг шалгах явцад хохирогч нь Чингэлтэй дүүргийн I хороонд оршин суух 29 настай иргэн М болох нь тогтоогдсон гэнэ. Хохирогч чухам юунаас болж амиа алдсан, гадны нөлөө орсон эсэхийг тогтоохоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна.
Сэтгэгдэл (1)