Сар шинийн баярын өдрөөр ломбард дээрэмдэхийг завдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлах "Эрдэнэст өв"
худалдааны төвийн "Нандиа" ломбардыг битүүний өдөр хар өнгийн маск зүүж
нүүрээ халхалсан залуу дээрэмдэхийг завдсан байна.

Сар шинийн баярын өдрөөр ломбард дээрэмдэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлах "Эрдэнэст өв" худалдааны төвийн "Нандиа" ломбардыг битүүний өдөр хар өнгийн маск зүүж нүүрээ халхалсан залуу дээрэмдэхийг завдсан байна. Ломбардны ажилтан 17.00 цагийн үед хаалгаа онгойлгон гарах гэхэд нь хар өнгийн амны хаалт зүүж, хар малгай, юүдэнтэй саарал хүрэм өмссөн 18 орчим насны залуу өөдөөс нь түлхэж, гэдсэнд нь хатуу зүйл тулган орж хаалгыг хаасан байна. Энэ үед ломбардны эзэн эмэгтэй чанга дуугаар хашгирч тусламж хүсчээ. Тэгэхэд нь дээрэм хийх гэж байсан залуу ухасхийн гарч зугтсан байна. Ломбардны ажилтан эмэгтэй энэ хэргийн талаар цагдаагийн газарт мэдэгджээ. Одоогоор дээрэм хийхийг завдсан хүүг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Сэтгэгдэл (1)