“Айвенхоу Майнз” компани өнгөрсөн даваа гарагт Хятадаас эрчим хүч импортлох хэлэлцээр бүтэлгүйтвэл Оюутолгойн нүүрсний цахилгаан станцын барилгыг яаравчлан эхлүүлнэ хэмээсэн тухай www.copper.mn мэдээллээ. Компанийн албан тушаалтнуудын мэдэгдсэнээр цахилгаан станц барих нь уурхайн бүтээн байгуулалтын өртгийг нэмэгдүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх хугацааг хойшлуулж болзошгүй аж. Түүнчлэн цахилгаан станц барих нь “Оюу толгой” төслийн нэг хэсэг мөн боловч 2011, 2012 оны санхүүгийн төлөвлөгөөнд цахилгаан станц барих санхүүжилт тусгагдаагүй гэнэ. Уг компани ирэх оны гуравдугаар улирал гэхэд эрчим хүчээр бүрэн хангаж өгөхийг Монголын болон Хятадын Засгийн газраас хүссэн бөгөөд хэрэв энэ хэлэлцээр амжилтгүй болвол Монголын нутаг дэвсгэр дээр цахилгаан станц барих нь тэдний хувьд хамгийн зөв сонголт болох юм. Торонтогийн биржид бүртгэлтэй тус компани энэ оны гуравдугаар улирлын эцэст Оюутолгой дахь бүтээн байгуулалтаа 54,4 хувь болгох бөгөөд оны сүүлчээр 70 хувьд хүргэхээр ажиллаж буй аж. Түүнчлэн “Айвенхоу Майнз” Оюутолгойгоос ашиг хүртэж эхлээгүй ч “Southgobi Resources” компанийн хувьцаа Овоот толгойн уурхайгаас 60,5 сая ам долларын ашиг олсон байна.
Оюутолгойн үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл жилд 500 гаруй сая тонн зэс, 650 мянган унци алт үйлдвэрлэх болно гэж дээрхи сайтад мэдээлжээ.
А.Боорчи