Сар шинийн баярын өдрүүдэд дээрмийн хэрэг цөөнгүй гарчээ. Тодруулбал,
Сүхбаатар дүүрэгт гудамжинд явж байсан хүнийг "ална" хэмээн айлгаж хутга
тулган эд зүйлийг нь дээрэмдсэн байна.

Сар шинийн баярын өдрүүдэд дээрмийн хэрэг цөөнгүй гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт гудамжинд явж байсан хүнийг "ална" хэмээн айлгаж хутга тулган эд зүйлийг нь дээрэмдсэн байна. Тус дүүргийн XVI хороонд оршин суух 48 настай иргэнийг гэр рүүгээ харихаар явж байхад нь харанхуй гудамжинд өөдөөс нь гарч ирсэн нэг залуу хутга гаргаж ирээд "Хэтэвч, гар утас гээд байгаа бүх зүйлээ өг" хэмээн шаарджээ. Тэрээр өгөхгүй хэмээн зугтаахад хойноос нь барьж авч унагаагаад зүүн гарын бугалганд нь хоёр удаа хутгалж гар утас, 20 мянган төгрөгийг нь дээрэмдэн зугтжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шуурхай илрүүлж, Бэлхэд оршин суух 28 настай ажилгүй нэгэн байсныг тогтоосон байна. Мөн битүүний өмнөх өдөр 20:00 цагийн үед Хоёрдугаар төрөхийн хашаан дотор явж байсан 19 настай Ө-г 25 орчим насны үл таних эрэгтэй хүн хоолойд нь хутга тулгаж SAMSUNG-S2 гар утас, 5000 төгрөгийг нь дээрэмджээ.