
Улаанбаатар хотын дулаан хангамж 2013-2014 оны өвлийн их ачааллын үед нийт хэрэглээг даах боломжгүй, өөрөөр хэлбэл дулаан хангамж доголдохоор байгаа юм. Иймд ирэх өвлийн оргил ачааллаас өмнө Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангахын тулд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн 300 МВт хүчин чадалтай дулааны станц барихаар шийдвэрлэлээ. Энэ ажлыг 105,8 тэрбум төгрөгт багтаан хэрэгжүүлж, санхүүжилтийг гүйцэтгэгч тал дулааны станцыг ашиглалтад хүлээлгэн өгсний дараа барагдуулах, түүнчлэн эхний зуухыг энэ оны 12 дугаар сараас өмнө холбогдох шугамын хамт ашиглалтад оруулах үүргийг өнөөдрийн хуралдаанаас өглөө.