Сар шинийн баярын өдрүүдэд огт хүний амь нас хохирсон хэрэг цөөнгүй гарчээ. Тодруулбал, ухаангүй болтлоо архи уусан 45 орчим насны эрэгтэй хүн эмнэлэгт хүргэгдээд нас барсан байна. Түүнийг 86 дугаар цэцэрлэгийн баруун хойд талд хэвтэж байхад нь иргэд олж 103 утсанд дуудлага өгч эмнэлэгт хүргэсэн ч тэрбээр удалгүй амь тавьжээ. Тиймээс эмч нар цагдаад дуудлага агч шалгуулсан байна. Одоогоор талийгаач хэн болох нь тодорхойгүй байгаа юм байна. Тэрбээр эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ нүцгэн шахуу гадаа хэвтэж байжээ. Дээгүүрээ саарал ноосон цамц, доогуураа дотуур өмсдөг богино өмдтэй хөл нүцгэн байсан аж. Мөн Баянгол дүүрэгт VII хороо "Талст" автомашин угаалгын газрын баруун талын чингэлгийн хажууд нас барсан хүн байна" гэсэн мэдээллээр гэмт хэргийн бүрэлдэхүүн очиж шалгахад 50 орчим насны эмэгтэй хүн осгож нас барсан байжээ. Одоогоор тэр хүнийг хэн болохыг мөн л тогтоогоогүй байгаа аж. Талийгаач энгэр хэсгээрээ шар оруулгатай хар өнгийн синтфонон богино хүрэм, дотуураа ногоон өнгийн үсэрхэг ноосон цамц бор өнгийн хүзүүний ороолттой, доогуураа хар өнгийн жинсэн өмд, бор саарал өнгийн хагас түрийтэй цахилгаантай гутал өмссөн, өмд нь хагас шувтарсан байдалтай зүүн хөмсөгний дотор талд 1,5 см шинэ шарх үүссэн байж.Мөн Сонгинохайрхан дүүргийн XXV хороонд оршин суудаг 22 настай эмэгтэй байшингийнхаа хадааснаас цагаан мяндсан уяагаар боомилсон байдалтай нас барсан байна. Дүү нь хичээлээ тараад гэртээ ирээд "Манай эгч өөрийгөө боомилсон байна" хэмээн цагдаа нарт дуудлага өгсөн аж.
Баянзүрх дүүргийн IX хороо "Эрдэнэтолгойн овооноос ертөнцийн зүгээр зүүн тийш нэг км орчим газар улиастай голын баруун эрэг дээр хэн болох нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ. Дээгүүрээ хар өнгийн хагас богино савхин хүрэм энгэр нь задгай, хүрэн цамц цээж хүртэл сөхөгдсөн тэлээ тайлагдсан судалтай саарал өнгийн брюкин өмд ташаа хүртэл сөхөгдсөн, дотуураа хөх саарал өнгийн өмдтэй, 40-45 орчим насны баруун гарын сарвуунд "мандаж буй нар" доор нь 1958 г, нисч буй хоёр шувууны дүрс бүхий шивээстэй эрэгтэй хүний цогцос олдсон байна. Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Сонгинохайрхан дүүргийн аравдугаар Оёдлын үйлдвэрийн 2-14 тоотын гадна хүн нас барсан байна гэсэн мэдээллээр цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгахад уг тоотын үүдэнд одоогоор овог нэр оршин суух хаяг, ажил нь тодорхойгүй ч дээгүүрээ хар өнгийн даавуун хүрэм, ногоон эрээн өнгийн өмдтэй, хуучин цагаан эсгий гуталтай 45-50 орчим насны эрэгтэй хүн биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан хэргийг тус дүүргийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Мөн битүүний өдөр Баянзүрх дүүргийн "Консул" зочид буудлын үүдэнд 45 орчим насны эмэгтэй хүн архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн нас барсан бололтой олджээ. Мөн түүнийг хэн болох нь тодорхойгүй байгаа аж. Талийгаач эмэгтэй 160 см өндөртэй хүрэн бор үстэй, ягаан өнгийн задгай энгэртэй ноосон цамц, ягаан өнгийн цасны өмд, урт түрийтэй шар өнгийн гутал өмссөн байжээ. Мөн “Голден бридж” төвийн хажууд дулааны худагт хүн нас барсан, Нүхт-д оршин суух 51 настай эрэгтэй хүн осгосон байдалтай нас барсан зэрэг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.




















































Сэтгэгдэл (3)