Ардчилсан нам бужигнаж эхлэв. Гэхдээ энэ бужигнаан дээдсүүдийнх нь тогоо хавьцаа л мэдрэгдэж байгаа гэнэ. Уг нь ирэх сонгууль хүртэл эвтэй найртай царай үзүүлэн, зангидсан нударгаа ханцуй дотроо нууж, засмал инээдээр сонгогчдыг уярааж байх аман лүндэнг аль халуун зунаар энэ намын дарга нар гишүүддээ буулгасан. Улс төрийн соёл ханхлуулсандаа биш. Бас төлөвшиж мундаг болчихсон ч биш юм билээ. Ердөө л зодолдож буй хоёрын дундаас тавагтай хоолыг нь сэмхэн гулгуулчихна гэсэн мөрөөдлийн тактиктаа хэт итгэснийх юм.
Н.Энхбаяр гэж авралын од гарч ирлээ. Намынхаа хуучин нэрийг сэргээж, улс төрийн үлэмж идэвхтэй байх экс ерөнхийлөгчийн үйл хөдлөл бүхэн Ардчилсан намд таатайгаар эргэх учраас түүний төрийн тэргүүн байхдаа хэлэх дуртай байсан "Эвтэй байхдаа хүчтэй"-г жинхэнэ утгаар нь үзүүлж чадвал бид ялна. Тиймээс Н.Энхбаярын МАХН-ыг илээр дэмжиж болохгүй, эсэргүүцэж зүхээд бүр ч дэмий. Тэр хуучин намтайгаа, журмын нөхөдтэйгөө дайтаж эхлэхэд араас нь галтай цучил сэмхэн шидчихээд л сууж байя.
АН-ын дарга нар өөр зуураа ийм л утгатай шивнээ хийсэн юм байх. Тиймдээ ч элдэв асуудал болж байхад хэрүүлч ерөөлчөөрөө цуутай энэ намынхан ичээндээ орчихсон мэт таг чиг байв. Үргэлж л нэг нэгнээ үгүйсгэдэг өнөө олон бүлэглэл фракц нь хүртэл бал сарын аялалд гарсан залуу хос шиг байсан юм.
Хэрүүл уруул тасардаггүй Нийслэлийн Ардчилсан нам ч бужигнаж магадгүй байсан залуусаа эв гаванд нь оруулж аваад дарга нь хааяа нэг улс орны хөгжилд санаа нэмэрлэх нийтлэл бичиж сонинд зурагтайгаа тавиулчихаад амар жимэр амьдарч буй төрх үзүүлж байв. Намыг ч, засгийг ч барьж байгаа "Алтан гадас”-ын эсрэг АН доторх сөрөг хүчин болно хэмээн сүр дуулиантай тунхаглаж байсан Ардчилсан хүчний холбооны нэр ч дуулдахаа больсон. Ийм байхад Зүүн хойд Азийнхан, кроунчуудаас чимээ хүлээгээд нэмэргүй. МоАХ ч бас жирэмсний амралтаа авсан тулгар эх шиг ажин түжин суусан. Энэ амар амгалан хэр удаан үргэлжлэх бол гэдэг дээр улс төрийг гаднаас нь ажиглан элдэв таамаг дэвшүүлэх дуртай нөхөд янз бүрийн л хувилбар ярьж байлаа. Гэхдээ дийлэнх нь Ардчилсан нам сонгууль хүртэл намбайж яавч чадахгүй, зул сар хүрвэл их юм хэмээсэн. Үнэхээр ч тэдний хэлснээр олонхийнх нь тэвчээрийн хүлээс тас татагдаад эхэлжээ.
Ирэх сонгуулийн ялалт энүүхэнд харагдах тусам намын даргын суудал гүйцэтгэх засаглалын тэргүүний өндөр сэнтийд хувирч үзэгдээд улмаар ерөнхийлөгчийн дэгжин дээл, ганган малгайг өмсөж байна хэмээн зүүдлэгдээд амар суулгахгүй зовоож байгаа бололтой. Тиймээс томоотой сууж байгаад Норовын хүүд боломж атгуулах нь дэндүү хайран санагдах болжээ. Чухам ийм учраас ойрын хэдэн өдөр фракц бүлэглэлүүд нь сэрж, чилсэн биеэ хөдөлгөж эхэлсэн байна. Сүүлийн хэд хоногт АН-ын гишүүд ялангуяа Үндэсний зөвлөлдөх хороонд санал өгөх эрхтэй гишүүдийг тойглох уулзалтыг энд тэнд хийж буй сураг үүнийг нь нотолно. Бас бүлэглэл, фракцын томчууд нь сонин хэвлэлд илэн далангүй ярилцнага өгч, нам унхиагүй байна, намын дарга муу ажиллаж байна хэмээсэн хатуу ширүүн шүүмжлэлийг хайр найргүй шидлэхдээ Н.Алтанхуягтай таарамж муугаа дуулгаад авч байгаа нь нэг биш нэлээд олныг өгүүлж буй юм.
Ингэж сэргэсэн нь жирийн гишүүдэд нь таалагдаж байгаа. Тэд өрсөлдөгчийнхөө өвөрт шургасан дарга нараа ханаж цадаад гараад ирэх болов уу хэмээн хүлээсэн ч балын амтанд дурласан баавгай адил улам бүр шунан зүтгэхийг хараад толгой сэгсрэхээс өөрийг хийж чадахгүй суусан гэнэ. Тиймээс энэ сард болох ҮЗХ-ны хуралд найдвар тавьж байгаа аж.
Хэрэв энэ хурлаар АН-д агаар орохгүй л бол ардчилсан гэсэн тодотголоо авч хаявал таарна хэмээн ширүүлээд зогсохгүй жинхэнэ шуургыг гаднаас нь үлээлгэнэ гэсэн төлөвлөгөө намын дотор боловсрогдож байгаа юм билээ. Шуурганы төлөвлөгөөг дэмжүүлэх ажиллагааг Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн хэмжээнд хүртэл өндөр авахуулна хэмээн анаж байгаа нөхдийн эгдүүг М.Энхсайханд МҮАН нэрийг ямар ч эсэргүүцэлгүй найр тавьсан хэрэг тун ч ихээр хүргэсэн гэнэ. Шүүх засаглалыг атгаж суугаа Ерөнхийлөгчтэй хэрнээ ингэтэл номхон загнасны учрыг үл ойлгосон гишүүд нь өөр зуураа таамаг дэвшүүлэхээс хэтрэхгүй өнөөг хүрсэн юм. Тиймээс удахгүй болох ҮЗХ-ны хурал дээр энэ асуудлыг сөхөж намын дарга нарынхаа унхиагүйг батлах бас нэг баримт болгох юм байх.
Юм юм болж мэдэх ҮЗХ-ны хурлыг энэ сард хэмээн товлосон ч болох эсэх нь эргэлзээтэй. Учир нь тус намын дарга нар МАН-ын Бага хурлын уур амьсгалыг харна хэмээн шалтаглаад хойшлуулж мэдэх гэнэ. Эцэст нь өрсөлдөгч улс төрийн хүчний тактикийг тандах гэхээсээ доогуур сэвэлзсэн салхины эрчийг хариулах арга хайх далим төдий л юм байна. Тиймээс ирэх сонгуулийн өнгийг өөрчлөхөд АН-д экс ерөнхийлөгч Н.Энхбаяр авралын од болно хэмээн намынхнаа хошгируулах төлөвлөгөө лав бүтэлгүйтэх нь.
Н.Гэрэл