
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй Үндэсний бүтээн
байгуулалт “Их Майдар” төслийн хүрээнд “Моушн Фрейм” компанитай
хамтран хүүхэд, залуучуудад зориулан “Майдар” нэртэй комикийг 108 цувралаар
гаргахаар төлөвлөсний дагуу уг комикийн анхны цувралын албан ёсны нээлт болж өндөрлөжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй Үндэсний бүтээн
байгуулалт “Их Майдар” төслийн хүрээнд “Моушн Фрейм” компанитай
хамтран хүүхэд, залуучуудад зориулан “Майдар” нэртэй комикийг 108 цувралаар
гаргахаар төлөвлөсний дагуу уг комикийн анхны цувралын албан ёсны нээлт болж өндөрлөжээ. “Майдар” цуврал комик нь хүүхэд,
залуучуудад Монгол ёс заншил, соёл уламжлалыг таниулж, зөв ёс зүйг
төлөвшүүлэх, манга болон комик номны хөгжлөөр дамжуулж тэдэнд гоо зүй
урлаг уран сайхны боловсролыг олгох ач холбогдолтой цуврал зурагт ном аж. Энэхүү комикийг бүх номын
дэлгүүр болон супермаркетуудаар өнөөдрөөс эхлэн худалдаалж эхлээд байна.