
Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (ММЗИ) “Зөвлөхийн үндсэн ур чадварыг хөгжүүлэхүй” сургалтыг улирал бүр тогтмол явуулдаг. Тэгвэл ээлжит сургалт нь энэ сарын 27-ноос ирэх сарын 2-ныг хүртэл зохион байгуулагдах гэж байна. Энэхүү сургалтын зорилго нь зөвлөхүүдэд үйлчлүүлэгч компаниа сэтгэл хангалуун байлгах үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээллийг олгож, практик арга техникүүдийг зааж сургахад чиглэгдэж байгаа аж. Сургалтыг Их Британийн зөвлөхүүдийн холбооны гишүүн бөгөөд тус холбооноос менежментийн зөвлөх бэлтгэдэг тусгай сургалтыг амжилттай суралцаж төгссөн, олон жилийн туршлагатай сургагч багш нар удирдан явуулах гэнэ.


Д.Ундрах /24tsag.mn/