
Украйны цагдаа нар тус улсын Сами мужид байдаг В.И.Лениний хөшөөг буулгасан Эрх чөлөөний намын тэргүүнийг танхайрсан хэргээр баривчлахаар болсон тухай Дотоод хэргийн сайд нь мэдэгджээ. Эрх чөлөөний намын тэргүүн Игор Мирошиченко Ахтирка хотод байдаг хөшөөг өчигдөр гишүүд, дэмжигчдийнхээ хамт буулгасан байна. Тэрбээр "Европын шинэ Украйнд социализмын үлдэгдэл байх газар үгүй. Хэрэв эрх баригчид буулгаж чадахгүй бол бид өөрсдөө зайлуулна" гэж хэлээд В.И.Лениний хөшөөнд авирсан байна. Тэд хөшөөг уяагаар оосорлож, машинд ачин авч явжээ. Тиймээс Игор Мирошиченког танхайн хэргээр баривчлахаар болсон байна.
Хуучин ЗХУ-д багтаж байсан орон бүрд В.И.Лениний хөшөө байдаг бөгөөд Улаанбаатар хот дахь хөшөөг саяхан буулгасан билээ.
Сэтгэгдэл (3)