ЦЕГ-ын газрын мэдээлснээр дунд сургуулийн сурагчид хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх явдал олширсон байна. Өнгөрсөн долоо хоногт гурван сурагч кокайн хэрэглэж байгаад баригдсан бол өмнө нь хэд хэдэн хүүхэд мансуурсан байдалтайгаар олдож эрүүлжүүлэгдэж байжээ. Сурагчид ихэвчлэн бар цэнгээний газарт орохдоо хар тамхины хольцтой ургамал, мансууруулах бодис хэрэглэдэг байна. Мансуурсан хүн согууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэсэн юм шиг харагддаг аж. Түүнчлэн хүмүүс намуу цэцэг, олсны ургамал түүж байгаад баригдсан хэрэг хэд хэдэн удаа гарсан байна. Олон улсын байгууллагын судалгаагаар манай улсад 1200 орчим хүн мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн тоо гарчээ.
Т.Хулан