

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 08.00 цагт “Хангарьд” ордны 14 давхарт болно. Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын захирамжаар шинээр томилогдсон дүүрэг,агентлагийн дарга нарыг танилцуулахаас гадна өнгөрсөн 3 долоо хоногийн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгнө.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Анагаах ухааны хүрээлэн болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн үйл ажиллагаа, судалгааны ажлын явц, үр дүнгийн байдалтай танилцана.
Өнөөдөр 09.00-12.30 цагт БОНХЯ-ны Хаан танхимд Дэлхийн усны өдрийн хүрээнд “Улаанбаатар хотын ус хангамж” сэдэвт уулзалт ярилцлага болно.
“Тогтвортой хөгжлийн асуудлыг сурвалжлах нь” Монголын сэтгүүлзүйн хөгжлийн хоёр дахь шатны хөтөлбөрийн нээлт өнөөдөр 09:00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд болно.